Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.

2023 оны хоёрдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 11-13 хэм хүйтэн байна.


2023 оны 02 дугаар сарын 08-наас 02 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38  хэм, өдөртөө  22-27 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 11-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Энэ долоо хогт буюу буюу 2025 оны долоодугаар сарын 07-оос 09-ний өдрүүдэд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Он гарсаар усны ослоор 23 иргэн нас баржээ

Огноо:

,

Он гарсаар усны ослоор 23 иргэн нас барсны долоо нь бага насны хүүхэд байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.Иргэд гол усны ослоос дараах байдлаар сэрэмжлэх боломжтой аж.

Усанд живэх осол нь хэнд ч, ямар ч гэр бүлд, хэдийд ч тохиолдож болох ба энэ нь агшин зуурт, чимээгүй тохиолддог. Хэдий та тогтоол усанд буюу бассейнд сайн сэлж чаддаг байсан ч урсгал ус буюу гол, мөрөн гэдэг бол тэс өөр. Голыг гүн, гүехэн гэж таах аргагүй. Харахад гайгүй гүехэн юм гэдэг байдлаар ордогт хамаг эрсдэл “нуугдаж” байна.

Хоёрдугаарт, тогтоол усанд буюу бассейнд ашиглах зориулалттай хийлдэг гудас, тоглоом, чанарын шаардлага хангахгүй бүрэн бус хийлдэг завь зэрэг нь иргэдийг хамгаалахаас илүү аюулд оруулдаг.

Гуравдугаарт, бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол хүүхдээсээ хоромхон төдий ч хараагаа бүү салга. Хоол хийж байх хооронд, найзуудтайгаа хөзөр тоглож байхад, эсвэл утсаар ярьж байх хооронд хүүхэд маань усанд живчихлээ гэсэн нилээдгүй тохиолдлууд бүртгэгддэг.

Дөрөвдүгээрт, хэрэв голын эрэг дагуу амарч, завиар зугаалж байгаа бол эсвэл гол, устай ойр ямар нэгэн үйл ажиллагаа хийж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Учир нь согтууруулах ундаа хүний тунгаан бодох чадвар, тэнцвэртэй байдлыг алдагдуудаг ба шөрмөс татах, булчин нь зангирах зэргээр хөдөлгөөнд саад учруулах эрсдэлтэй байдаг.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНХААР: Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана!

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито тэргүүтэй зочид төлөөлөгчдийн өндөр дээд хэмжээний айлчлал 2025 оны 07 долоодугаар сарын 06-аас 13-ны өдрүүдэд манай улсад хийх болсонтой холбогдуулан энэ оны долоодугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж  замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ. 

Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Дэлгэрэнгүй унших

Санал болгох