Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дархан, Сэлэнгийн нутаг, Булган, Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна. Оройдоо ихэнх нутгаар хүйтэрнэ.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 4-6 хэм дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-5 хэм дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.


2023 оны гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм  хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ

Огноо:

,

Энэ оны наймдугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 26-27 насны 2 этгээд Samsung, Redmi, iphone, Huawei, Oppo маркийн нийт 30 орчим ширхэг гар утсыг хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Энэ төрлийн хулгайлах гэмт хэрэг нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг тул болзошгүй эрсдэлээс хамгаалж, өөрийн санхүү, эд хөрөнгийн аюулгүй байдалд хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долон хоногт объектын гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, объектын гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 51 иргэний аюулгүй байдлыг ханган, 3,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Энэ долоо хоногийн зарим өдрүүдэд түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна.

Иймээс үер  усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • Орон сууцны хорооллын граж, В1 давхарт ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Гэр сууцаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу, хашлага барих,
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 18-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох