Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр ханш нээх өдөр

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 05. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын давхарласан 14. Буд гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Ханш нээх өдөр (9 цаг 16 минутад)

Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ирүүлсэн 210 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэлээ. Үүнээс 164 гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчлийн шинжтэй 13 асуудалд хэрэг нээн шалгав. Мөн гэмт хэргийн шинжтэй 1 хэргийг харьяалах байгууллагад шилжүүлж, 20 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд байгаль орчинд учруулсан хохиролд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, үүний 59 хувийг барагдуулжээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй байгалийн нөөц ашиглах, ойн болон усны хууль тогтоомж зөрчих, аюултай хог хаягдлын журам зөрчих зэрэг нийтлэг зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээ авсан байна.

Салбарын байгууллагууд иргэдийн идэвхтэй оролцоо, мэдээлэл нь байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: 111 гомдол шалгаж, 8 хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 16 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13-т нь хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Одоогоор 81 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.

Тус хугацаанд эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах санал гаргаж прокурорт хүргүүлэв. Мөн 2 хэргийг нэгтгэн шалгаж, нийт 946 хэрэг мөрдөн шалгах шатанд үлдэв.

Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 20 объектод нэгжлэг хийж, 12 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргүүдэд албан тушаалаа урвуулан ашиглах, сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлөх, бусдын хөрөнгийг завших, төрийн өмчит компанийн орлогыг хувьдаа ашиглах, гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал бий болгохын тулд хахууль авах зэрэг үйлдлүүд багтжээ.

Мөн удирдах албан тушаалтан “Т”, “Б” нар 1.8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, 291.1 сая төгрөгийн орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж дууссан тул шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 04-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе3 минутын өмнө

Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төл...

Цаг үе14 минутын өмнө

АТГ: 111 гомдол шалгаж, 8 хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Улстөр нийгэм30 минутын өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Цаг үе32 минутын өмнө

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Улстөр нийгэм35 минутын өмнө

Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагш...

Цаг үе2026/05/01

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдө...

Улстөр нийгэм2026/05/01

Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авл...

Шударга мэдээ2026/05/01

Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ

Улстөр нийгэм2026/05/01

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байр...

Улстөр нийгэм2026/05/01

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон...

Санал болгох