Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Төрийн банкны харилцагчид солонгосын эмнэлгүүдэд хөнгөлөлт эдэлнэ

Огноо:

,

Монгол орон даяар 500 орчим салбар нэгж 2 сая харилцагчтай Төрийн банк нь 2018 оноос үйл ажиллагаагаа тэлж Бүгд Найрамдах Солонгос Улсад төлөөлөгчийн газраа нээн харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж ирсэн.

Төрийн банк Монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдарч, зорчдог Солонгос Улс дах “Медичек” оношилгооны төв, “Саранплас” эмнэлэгүүдээр хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээн өгөх үүднээс БНСУ-ын Эрүүл мэндийн оношилгооны төв Гуанжү-Чоннам бүс, Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв, “Саранплас” эмнэлэг, Эрүүл амьдралын жигүүр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Энэхүү гэрээгээр Төрийн банкны “Эрүүл Иргэн” хугацаатай хадгаламжтай, Олон Улсын төлбөрийн карттай харилцагчид “Медичек” оношилгооны төв болон “Саранплас” эмнэлэгүүдээр гучин нэр төрлийн багц шинжилгээг 20-25 хувийн хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээн өгч байгаа юм. Мөн тодорхой нэр төрөл бүхий нэмэлт шилжилгээг 10%-ийн хөнгөлттэй үнээр авах боломжтой. Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нь 2022 оны 7 дугаар сараас эхлэн бага болон дундаж орлоготой иргэдэд хуримтлалын зуршил үүсгэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлөлттэй  нөхцөлөөр хамрагдах  боломжийг бүрдүүлэх үүднээс “Эрүүл Иргэн” хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн билээ.

Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж эзэмшигчид Монгол Улсын томоохон эмнэлэгүүдэд ч мөн хөнгөлттэй үнээр оношлогоо, үйлчилгээнд хамрагдах боломжтой аж.

Монгол Улсын Иргэн бүр эрүүл байгаасай.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох