Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 15-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱ 10:30-17:00 цагт: БЗД 16, 19-р хороо 16-р хороолол Да хүрээ 66/Ё, 39/А, Б, В, 43/А, Б, В, СОТ 3, Тамирчины 1-6, ТЭЦ 3-ын байрууд, Грийн апартментын 1-5, 39-р байрууд, Газарчин, Шархадны 1-4, Алтан өлгийн 13-19-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 11:00-17:00 цагт: СБД 15, 19-р хороо Баянбулаг, Хуурай мухар, Санзай, Хандгайт, Гүнт, Жигжид, Майхан толгой орчмын зуслангууд
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: ЧД 2, 17, 18-р хороо Иргэн Сүхтэй /үйлчилгээ/, Жавзандулам, Өнөрзул, Нямаа /ТҮЦ/, Омнифорс, М Вайт анжел, Би Эс Би сервис ХХК-ууд, Нийслэлийн ҮЭХ, Чингэлтэйн Хаан банк, Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: ХУД 4, 11-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС, Зайсан, Жи Эм Эс Эс, Очирням ХХК-ууд, Монголын хот байгуулалтын хүрээлэн, Баатар дулаан хаан ОСК, Соёмбо 51 СӨХ болон эдгээрийн ойр орчмоор
СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор
ТӨВ АЙМАГ
⏱ 09:00-18:00 цагт: Сэргэлэн сумын гэр хороолол, МХС, Сэргэлэн ресорт ХХК-ууд орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Улстөр нийгэм2021/09/01
Өнөөдрөөс 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана
-
Улстөр нийгэм2023/05/09
Б.Сүхбаатар: Гаалийн газрын албан хаагчдын ажлын хуваарь, томилгоог цахимжуулж э...
-
Улстөр нийгэм2024/02/06
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 816 хэрэг шалгагдаж байна
-
Цаг үе2021/11/10
Хурлын Хороод Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний т...
