Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Огноо:

,

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгийн 2021 оны гуравдугаар сарын 22-ны хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;

- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.


ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

- УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон УИХ-ын хянан шалгах түр хорооны хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

“Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын грант, шилдэг өгүүлэл, бүтээлүүдэд шагнал гардууллаа

Огноо:

,

Шинжлэх ухааны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын грантыг 14 судлаачид гардууллаа.
 
Газарзүй, геологийн салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ЭША, докторант А.Золзаяа “Монгол Улсын төмөрлөг, ган боловсруулах үйлдвэрийн тохиромжтой бүс нутгийг ГМС-д суурилсан олон шалгуурт шинжилгээний арга ашиглаж тодорхойлох нь”
2. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Цогт-Эрдэнэ “Өлгий-Ховд чиглэлийн авто замын эвдрэлтэй хэсэгт гүйцэтгэсэн цэвдэгт-инженер геологийн судалгааны ажлын үр дүн”
 
Анагаах ухааны салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. А.Цэрэнсугир (ЛюксМед эмнэлэг) нарын “тархины буглааг үхжилт, уйланхайт хавдраас перфузийн соронзон резонанст томографийн аргаар ялган оношлох асуудалд”
2. Ц.Наранчимэг (АШУҮИС) нарын “0-3 сар хүртэлх насны хүүхдийн D-аминдэмийн дутагдлаас сэргийлэх, эмчлэх тунг цусан дахь хэмжээтэй уялдуулан тодорхойлсон нь”
 
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. С.Далантай, ШУА-ийн Археологийн хүрээлэн, “Монголын неолитын аж ахуйн зарим асуудал ба өвөрмөц олдворууд”
2. МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн сургуулийн багш, магистр Т.Сэлэнгэ “Монголын модерн уран зургийн хувьсал, ангиллыг шинжих нь”
 
Биологи-хөдөө аж ахуйн салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. ШУА, Биологийн хүрээлэн, Молекул биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистрант О.Номуун “Хүний цусны ийлдсэнд SARS-CoV-2 вирусийн халдварын болон вакцинжуулалтын дараах эсрэгбиеийг нуклеокапсид уурагт сууриласан ФХЭБУ-ын оношлуураар тодорхойлсон нь”
2. Монгол Коосэн технологийн коллеж, Био-инжнерийн тенхим Магистрант Х.Мөнхгэрэл “Үхрийн дэлүүн дэх протеолитик ферментийн идэвхид рН ба температурын үзүүлэх нөлөө”
 
Эдийн засаг, менежментийн салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. БНСУ-ын Гёнсан Их Сургуулийн докторант Г.Гандулам, доктор Д.Энх-Отгон нарын “Цар тахлын үеийн эмнэлгийн байгууллагын урамшууллын систем ба байгууллагын тогтвортой байдал”
2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын ЭША Ж. Өлзийсайхан “Цалинд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ болон жендэрийн цалингийн зөрүү”
 
Инженерчлэл, технологийн салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Марал нарын “Genetic Engineering for Constructing SARS-CoV-2 Recombinant Diagnostic Tests”
2. МУИС-ийн ХШУИС-ийн магистрант Г.Мөнх-Очир нарын “Simulation Study of Double Tierred Switched Capacitor Circuit for Wasted Batteries from Hybrid Electric Vehicles”
 
Байгалийн ухааны салбар хуралдаан
 
1. МУИС-ийн судлаач Э.Номин-Эрдэнэ “3.686 гэв массын төвийн энерги дэх электрон позитроны мөргөлдөөнд үүсэх гурван вектор мезонт задралын судалгаа”
ШУА-ийн Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Даваасүрэн “Амны хаалттай хүнийг таних гүн сургалтын загвар” тус тус хүртлээ.
Мөн эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, шилдэг бүтээлд шагнал гардууллаа.
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ТӨРӨЛД:
 
-МУБИС-ийн багш, эрдэмтэн Б.Хоролдагва
-Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Т.Аззаяа
-АШУҮИС-ийн багш, эрдэмтэн Г.Хулан
-ХААИС-ийн багш, эрдэмтэн Б.Мөнгөн-Очир
-МУИС-ийн багш, эрдэмтэн Б.Эрдэнэбат
-МУИС-ийн багш, эрдэмтэн Д.Баярсайхан
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ ТӨРӨЛД:
-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн И.Түвшинтогтох нарын “Их нартын байгалийн нөөц газрын ургамлын аймаг, ургамалжил”,
-МУИС-ийн багш, эрдэмтэн Ч.Сономдагвын “Монгол орны хотуудын хүрээлэн буй орчин”
-ШУТИС-ийн багш, эрдэмтэн Д.Бадарчийн “Дээд боловсролын онол, арга зүй” бүтээлүүд шалгарлаа.
 
 
Эх сурвалж: БШУЯ
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.29/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

 
 

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

 

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН /2021.11.29/

11.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

11.00

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

12.00

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

16.00

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

16.00

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

- ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Айлчлалын үеэр төмөр зам, эрчим хүч, хийн хоолойн төсөл, хөдөө аж ахуй, цахим засаглалын салбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон нь шинэ зууны сайн эхлэлийг тавих таатай нөхцөлийг бүрдүүллээ гэж үзэж байна

- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг 2021 оны 12 дугаар сарын 5-10-нд БНСУ-д ажлын айлчлал хийнэ, мөн энэ үеэр зохион байгуулагдах НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцоно. 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа Дотоодын цэргийн салбарыг Дотоотын цэргийн анги болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв. 

- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав.

- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болно.  

- Содномцэрэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын, Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томиллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох