Цаг үе
Зуны хамгийн том хоолны өдөрлөг CookFest болж байна
“CookFest гоё хоол хийж идэцгээе” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та "Art Ger” сошиал нэрээр танигдсан "BoodogBoys” залуусын амтат хоолны үзүүлбэрийг үзэж, тэдний хоолны жорыг нь үнэгүй авахаас гадна тухайн жороор нь багцалсан бүтээгдэхүүнийг Номин сүлжээ дэлгүүрээс хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм.
Мөн та шинэ автомашины үзэсгэлэнг сонирхож туршилтын жолоодлого хийж, “Open Kitchen”-д оролцож өөрийн хоолны ур чадвараа сорьж, дэлгүүрийн үнээр хүйтэн шар айраг шимэн, хүүхэд багачуудаа тоглуулан, циркийн болон урлагийн наадам үзэж хөгжилдөн өнгөрөөх боломжтой. Мөн задгай талбайн аяллын хэрэгслийн хямдралтай худалдаанд оролцож олон орны амтат “”Street Food - ээр үйлчлүүлээрэй. CookFest гоё хоол хийж идэцгээе.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Nominretailchain пэйж хуудаснаас болон 18002888, 89882209 утсаар авна уу.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2020/12/15
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.15-ны 11:...
-
Шударга мэдээ2020/05/13
Монголд оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно
-
Цаг үе2020/10/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2025/06/04
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
