Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 24. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр.
Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 6 цаг 45 минутад эхэлнэ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
Цаг үе
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг байсан. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлж байна.
Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй боллоо. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.
- UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.
Зорчигч та бүхэн санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү.
Цаг үе
Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Монгол бөхөн”
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан.
Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг юм.
Монгол бөхөн мөстлөгийн эрин үеэс устаагүй үлдсэн, зөвхөн Монголд байдаг, дэлхийд гайхагдсан цорын ганц эртний эрмэл амьтан юм. “Бөхөн” бол татар гаралтай үг. Бөгтийн хатирч цагт 80-90 километр цагийн хурдтай давхидаг тул бөгтөр бөхөн гэсэн нэр хайрлажээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар тушаалаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.
Цаг үе
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ
2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ирүүлсэн 210 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэлээ. Үүнээс 164 гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчлийн шинжтэй 13 асуудалд хэрэг нээн шалгав. Мөн гэмт хэргийн шинжтэй 1 хэргийг харьяалах байгууллагад шилжүүлж, 20 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд байгаль орчинд учруулсан хохиролд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, үүний 59 хувийг барагдуулжээ.
Шалгалтаар зөвшөөрөлгүй байгалийн нөөц ашиглах, ойн болон усны хууль тогтоомж зөрчих, аюултай хог хаягдлын журам зөрчих зэрэг нийтлэг зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээ авсан байна.
Салбарын байгууллагууд иргэдийн идэвхтэй оролцоо, мэдээлэл нь байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

-
Цаг үе2025/10/23
Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
-
Цаг үе2020/08/04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ
-
Цаг үе2020/12/16
Гар дээрээс согтууруулах ундаа худалдах зөрчил буурахгүй байна
-
Цаг үе2022/06/06
“Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалд...
