Бидэнтэй нэгдэх

Цаг үе

БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Огноо:

,

Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эздийг шалгарууллаа. Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх болон өндөр оноотой төгсөгчдийг тус мэргэжлээр элсүүлэх зорилгоор шилдэг 20 оюутанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлэг олгох юм.
 
- Шагналыг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу Дэлхийн аялал жуулчлалын өдөр гардуулна.
- Мөн 400 саяын тэтгэлэгт дадлагын уралдааныг Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.
- Шилдэг дадлагажигч 2 оюутныг “Нью жуулчин турс” ХХК болон “Шинэ соёл тэлмэн” ХХК-с гадаад улсад аялах эрхийн бичгээр шагнах юм.
- Уг тэтгэлэг нь аялал жуулчлалын чиглэлээр бакалаврын түвшний мэргэжилтэн бэлтгэж буй сургуульд амжилттай суралцаж буй шилдэг оюутан, өндөр оноотой шинэ элсэгч нарт дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ба суралцагчийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг мөнгөн хэлбэрээр санхүүжүүлэхэд буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байгаа юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа

Огноо:

,

СХД-ийн 27 дугаар хороо, "Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьж ашиглалтад орууллаа. 

Дээрх байршилд өмнө нь орон сууцны барилга барих зориулалтаар гурван иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж байсан. Газрыг хоёр жил ба түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний орц гарц хааж хашаалсан байсан юм.

Иймээс зөрчлийг арилгаж, дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Огноо:

,

Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан  412 сая төгрөгийн  төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнээс 135 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 230.3 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.  

 

Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 97, хүнд хохирол учруулсан 35, хүний амь нас хохироосон 3 хэрэг байна.

Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар, шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээ 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 903 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 868 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох