Цаг үе
Цагдаагийн алба хаагчдад авлига өгөхийг завджээ
Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.
Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжууллаа.
Визний журам зөрчсөн гадаадын 12 иргэний асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Цаг үе
Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь
Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Цаг үе
Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна
Онцгой байдлын байгууллагад он гарсаар өнөөдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлынн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ч зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
Иймд:
Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Цаг үе
Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 23-ны Баасан гарагт цахилгаан эрчим хүчний “Хязгаарлалт хийх болзошгүй” байршлуудын хуваарийг танилцуулъя.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.
Гэхдээ нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан зарласан зарим цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа тул хэрэглэгчдээсээ гүнээ хүлцэл өчье.
Жич: Хязгаарлалт хийх цагууд нэмэгдэж орно.












-
Шударга мэдээ2022/03/04
22 байршилд авто зам, замын байгууламж барина
-
Цаг үе2022/05/24
Сагсайж замбараагүй ургасан үхрийн нүд, чацарганын модыг яаж тайралт хийх вэ
-
Цаг үе2023/11/13
НОБГ: Давхар автобусанд цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай
-
Улстөр нийгэм2025/05/19
Замын-Үүд боомтоор орж ирсэн жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл илрүүлэх...
