Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Сингапур улстай нүүрс төрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов

Огноо:

,

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн Шадар Сайд Тео Чи Хин болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйл буюу Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, НҮБУАӨСК-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх томоохон хэрэгсэл болох нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
 
Хоёр улсын нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах санаачилга нь 2022 онд болсон Оролцогч талуудын 26 дугаар бага хурлаар гарсан ба тус санаачилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны яам хоорондын санамж бичиг” 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байдаг.
 
Оролцогч талуудын 27 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн шадар сайд Тео Чи Хин энэхүү хоёр талт хамтын ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдлын чиглэлээр талууд харилцан ашигтай байх зарчимд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж, өөрсдийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн уулзалтын үеэр хоёр талт хамтын ажиллагааны эхлэл болох “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг ойрын хугацаанд хэлэлцүүлэн батлах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, салбаруудыг тогтохоор тохиролцов.
 
Хэлэлцээрийн хүрээнд хоёр Улсын Засгийн газрууд эрчим хүч, хөдөө аж ахуй, газар ашиглалт зэрэг голлох салбаруудад Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн, мэдээлэл, мэдлэг, шилдэг туршлага солилцох, түүнд тулгуурласан ногоон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, техникийн болон хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.
 
Эх сурвалж: БОАЖЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.07.07/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хууль зүйн байнгын хороо

· Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2025.07.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

· “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Бусад

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн

байнгын хороо

· Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    ухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монголбанкны бүтцийн талаар Монголбанкны мэдээллийг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Монголбанкны бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

· Эдийн засагт тулгамдаж буй асуудлууд болон холбогдох байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонсох

· Хадгаламжийн даатгалын корпорацын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар болон хадгаламжийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн талаар Монголбанкны мэдээллийг сонсох

· Бусад

13.30

“Их Эзэн Чингис хаан”

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

· Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Улсын Их Хурлын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайлан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2025.07.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаарх Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэдээллийг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

14.30

“Их засаг”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Байнгын хороодын хамтарсан тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай

15.00

“Их Эзэн Чингис хаан”

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ.

· Байгаль орчин болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

· Бусад

-

“Их Эзэн Чингис хаан”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.07.07/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.  НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁРАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 

1

Эдийн засгийн байнгын хороо

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

2

Эдийн засгийн байнгын хороо

Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

УИХ-ын даргын 2025 оны 290 дүгээр захирамжаар байгуулагдсан

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

334 тоот

4

УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нарын төлөөлөгчид угтлаа.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито хаан сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа Монгол Улсад хийж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох