Урлаг спорт
“Дэлхийн Монгол Аавууд”-дад хүндэтгэл үзүүлэх цэнгүүн маргааш болно

“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг маргааш буюу 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд зохион байгуулах гэж байна.
ЦЭНГҮҮНД:
- ЗХЖШ-ын харьяа Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжим,
- МУГЖ Л.Болдбаатар,
- МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ /ятгачин/,
- МУГЖ Г.Амгаланбаатар /жүжигчин/,
- МУХТ-ны тэргүүн, Угсаатны хөгжим судлаач, хөгжмийн продюсер Д.Ганпүрэв,
- МУ-ын Соёлын элч, МУСТА Б.Нарандэлгэр /Beatbox Ray/,
- МУСТА Ш.Баянмөнх,
- МУСТА Ч.Алтантүлхүүр,
- МУСТА Б.Амархүү,
- МУСТА П.Идэржавхлан,
- МУСТА Э.Болор-Уянга,
- МУСТА С.Гантогоо,
- Дуучин Э.Дашням,
- “S4”хамтлаг,
- “B1” амьд хөгжмийн хамтлаг,
- “Зэвтү” нэгтгэл оролцож, циркийн шилдэг үзүүлбэрүүд тоглогдоно.
Мөн олны танил олон эрхмүүд, танил дотно аавууд оролцох тус цэнгүүний үеэр аз нь гийсэн эрхэм аавуудыг хурдан удмын даага, Иж бүрэн дээл, “Алтай ятга, “Аавын агсарга”, “Таван саваагүй”, ур шингэсэн хөөрөгний даалин зэрэг олон сюрприз хүлээж байна.
Эрхэм та бүхэн аавуудаа баярлуулж, аавтайгаа хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл 88118871, 99097968 дугаарт холбогдох буюу www.ticket.mn-ээс тасалбараа захиалан, хүргүүлээд авах боломжтой юм.
Урлаг спорт
Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!
Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.
Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.
Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.
Урлаг спорт
Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно
Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.
Урлаг спорт
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна
Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханаа тахиж байна. Тодруулбал Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болж байна. Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм.
Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна.