Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийтийн тээврийн 36 чиглэлийн үйлчилгээ 05:20-05:40 цагт эхэлж байна

Огноо:

,

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан 2024 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс
М:1 “5 шар-Офицеруулын ордон”
М:2 “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”
М:3 “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай”
Ч:79 “Монгол хьюндай киа компани-Яармагийн 1-р буудал”
Ч:80 “ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал”
Ч:81 “3,4-р хороолол Яармагийн 1-р буудал” чиглэлүүдийн үйлчилгээг 05:40 цагаас эхлүүлсэн.
 
Нийтийн тээврийн бодлогын газраас иргэд зорчигчдын санал, хүсэлтийг үндэслэн өнөөдрөөс буюу 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс дахин доорх 30 чиглэлийн үйлчилгээг 05:20-05:40 цагт эхлүүллээ. 
Үүнд:
Х:1 “Санзайн эцэс-Их тамир-Зунжин худалдааны төв - 7 буудал”
Х:2 “Шарга морьт - Зунжин худалдааны төв-7 буудал “
Х:3 “Городок – Налайх”
Х:4 “Тэрэлж - Офицеруудын ордон”
Х:5 “Налайх - Офицеруудын ордон”
Х:6 “Өлзийт хороолол - Яармагийн 3-р буудал”, Х:7 “Туул тосгон - Биокомбинат- Яармагийн 3-р буудал”
Х:8 “Найрамдал зуслан - 5 шар”
Х:9 “Био комбинат - Яармагийн 3-р буудал”
Х:10 “Эмээлт /хурган/ - 5 шар”
Х:11 “Хүй 7 худаг - Эмээлт /хурган/ - 5 шар”
Х:12 “Хонхор - Офицеруудын ордон”
Х:13 “Хонхор - Офицеруудын ордон”
Х:14 “Баруун туруу - 5 шар”
Х:15 “Жаргалант тосгон /Партизан/ – 5 шар“
Х:16 “Налайх-Нарлагийн зам-Нарангийн эцсийн зогсоол”
Х:21 “Ногоон толгойн эцэс-5 шар”
М:5 “10-р хороолол - Нарны зам – Ботаник”
М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ зуун айл-Монгол тэмүүлэл сургууль”
Ч:8 "Хайлааст-МУБИС-Цэцэг төв"
Ч:23 "Чингэлтэй/Зүрх уул/ - Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв"
Ч:26 "Тоосгоны үйлдвэр - Ботаник - Жанжин клуб"
Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз"
Ч:32б "Офицеруудын ордон-Баянмонгол хороолол-ТЭЦ-3"
Ч:33 "Шадивлан - 7 буудал - Сансарын тойрог", Ч:41"Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг”
Ч:43 "Баянхошуу - Ард кинотеатр - Бөмбөгөр худалдааны төв"
Ч:62 "Алтан овоо 48-р гудамж/СХД 26-р хороо/-Саппоро-10-р хороолол" /дунд овор/
Ч:67Z "Морин 11- Нисэх" /дунд овор/
Ч:70 “ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр” чиглэл багтаж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна.

Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.

Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ. 

“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байна. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Биг худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл /Гурвалжингийн гүүр/ авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.Тус авто замд 2010 оноос хойш засвар, шинэчлэлт хийгдээгүй юм.Авто замын зүүн эгнээг наймдугаар сарын 11-ний 23:00 цагт хаасан.

Тус засвар, шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Мөн үргэлжлүүлэн наймдугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагт баруун эгнээг хэсэгчилж хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд авто замын засвар, шинэчлэлтийн ажлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өвөлжилт, дулааны шугам, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцыг хэлэлцжээ. Тодруулбал 44 байршлын авто замд засвар, шинэчлэлт хийхээс өнөөдрийн байдлаар 34 байршилд 100.9 километр авто замыг шинэчилсэн бол 10 байршилд 14.15 километр авто замын суурь хучилтын ажил үргэлжилж байна.

Харин эрүүл мэндийн салбарт 92 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 70.9 хувь Улаанбаатар хотын хэрэглэгч, орон сууцны засварын ажил 40 хувь, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл 63 хувь, Дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60.76 хувь Нийслэлийн дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төслийн найман гол шугамын ажил 85 хувь "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн шугам, тоноглол засварын ажил 53 хувьтай  үргэлжилж байгаа аж.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох