Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх жүдочдын нэрс албан ёсоор баталгаажлаа

Огноо:

,

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 30 хоногийн хугацаа үлдлээ.
 
Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрт эрхээ авсан тамирчдыг албан ёсоор баталгаажуулж зарлав.
 
Хамгийн олон тамирчин өрсөлдөх нь эмэгтэйчүүдийн 48 кг байна. Энэ жинд 30 тамирчин өрсөлдөх юм.
 
Үлдсэн жингүүдийн тухайд Эмэгтэйчүүдийн -52кг ~ 26 тамирчин, -57кг ~ 26 тамирчин -63кг ~ 29 тамирчин ,-70кг ~ 23 тамирчин,-78кг ~ 22 тамирчин, +78кг ~ 23 тамирчин өрсөлдөх юм. Харин Эрэгтэйчүүдийн -60кг ~ 25 тамирчин, -66кг ~ 25 тамирчин, -73кг ~ 27 тамирчин, -81кг ~ 28 тамирчин , -90кг ~ 28 тамирчин, -100кг ~ 23 тамирчин, +100кг ~ 22 тамирчин өрсөлдөхөөр болжээ.
Монголын баг тамирчдын тухайд
Эмэгтэй
 
-48 кг-д Б.Баасанхүү
-52 кг-д Л.Сосорбарам
-57 кг-д Л.Энхрийлэн
-78 кг-д О.Хүслэн
+78 кг-д А.Адьяасүрэн
 
Эрэгтэй
-60 кг-д Э.Ариунболд
-66 кг-д Ё. Басхүү
-73 кг-д Б.Эрдэнэбаяр
-100 кг-д Б.Гончигсүрэн
+100 кг-д О.Цэцэнцэнгэл нарын тамирчид "Парис-2024" олимпын наадамд хүч үзэх нь албан ёсоор баталгаажлаа.
 
Олимпын наадмын холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд мөн манай баг өрсөлдөнө.
 
Багуудын тухайд Азийн 5, Европ тивийн 11,Пан Америкийн 2, дүрвэгсдийн 1 нийт 19 баг хүч сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Огноо:

,

Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно

Огноо:

,

Зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадам болох гэж байгаа билээ. Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадамд зориулан  хүчит  бөхийн барилдаан болно.

Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.

 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна

Огноо:

,

Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханаа тахиж байна. Тодруулбал Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болж байна. Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм.

Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох