Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ойн аж ахуйн чиглэлээр Солонгос улсад туршлага судаллаа

Огноо:

,

Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 3-р шатны хүрээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, боловсон хүчин чадавхжуулах, ажлын явцыг саадгүй байлгаж, нэгдсэн нэг мэдээлэлтэй байх зорилгын хүрээнд төслийн ажилчид болон Ойн газар, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн мэргэжилтнүүд, “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар” мөн “Тэрбум мод сан” зэрэг хамтрагч байгууллагуудын төлөөлөл ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай туршлага солилцох сургалт боллоо. 
 
Сургалтад Монгол, Солонгос улсын нийт 26 хүн оролцлоо.
 
Сургалтын хүрээнд БНСУ-ын Ойн ерөнхий газар, Хойд бүсийн Ойн газар, Юнмүн МҮГ, Жонгсон МҮГ, Кимчон Агро ойн аж ахуй, Сэжүн модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн болон LX мэдээлэл сургалтын төв зэрэг байгууллагатай танилцаж, туршлага судлав гэж Ойн газраас мэдээллээ. 
 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Монгол-Америкийн технологийн компаниудын харилцааг өргөжүүлнэ

Огноо:

,

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Монгол дахь Америкийн худалдааны танхимын /АмЧам Монгол/ Гүйцэтгэх захирал О.Адьяа болон Бодлого, сурталчилгаа хариуцсан захирал И.Гэрэлчулуун нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Шинэ парламент, хамтарсан Засгийн газар бүрдэж, шинэ бодлого, 4 жилийн төлөвлөгөө, салбарын бодлого стратегийг боловсруулж байна. Засгийн газраас инновацын асуудлыг чухалчилж, төрийн үйлчилгээг цахимжуулах, өгөгдлийг боловсруулахад хиймэл оюуныг ашиглах чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. Мөн харилцаа холбооны стратеги боловсруулах ажлын хэсэг гаргасан. НҮБ-ын суурь баримт бичигт тулгуурлан ёс зүйтэй хиймэл оюуны бодлого боловсруулах судалгаа хийгдэж байна. Эстони Улс 1990-ээд оноос хиймэл оюуны чиглэлд стратегиэ боловсруулж, хоёр жил тутамд шинэчлэн өнөөгийн түвшинд иржээ. Манай улс тус улсаас туршлага судлан, И-Монгол платформыг нэвтрүүлсэн. Улмаар гар утасны апп хөгжүүлэн, давхацсан тоогоор 2 сая гаруй иргэнд үйлчилгээгээ хүргээд байна. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулахдаа чанарт анхааран, хиймэл оюунд суурилсан өгөгдлийн боловсруулалт хийх чиглэлд хөгжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Харин цахим эдийн засгийг бодлогын хүрээнд дэмжиж ажиллаж байна” гэлээ. 

Монгол дахь Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адьяа “АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг. Манай байгууллага нь 2024 онд хиймэл оюуны хөгжлийн чиглэлээр бодлогын баримт бичиг гаргасан. Энэ хүрээнд Америк-Монголын бизнес эрхлэгчдийг холбох, ялангуяа технологийн компаниудын харилцааг өргөжүүлэх, төлөөлөгчийн газар байгуулах чиглэлд анхааран ажиллаж байна” хэмээн онцолж, цаашид энэ чиглэлд ЦХИХХЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм.

Түүнчлэн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Мидлингийг худалдаанд гаргана

Огноо:

,

2025 оны зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төсвөөс жил бүр 60 орчим тэрбум төгрөгийг татаас болгож агуулах, тээвэрлэлтийг борлуулалтын өртөг дээр нэмээд сайжруулсан түлш борлуулагчид өөрсдөө хариуцна.

Хотын дарга "“Тавантолгой түлш” үйлдвэрийн шигшүүрүүдийг яаралтай ажилд оруул. Нийт мидлингийн 30-35 хувийг шууд савлах боломжтой. Тиймээс мидлингийг савлаж, одоо байгаа өртгөөр нэгдүгээр сараас албан ёсоор худалдаанд гаргаж эхэл.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулна. Нүүрс бол нүүрс. Нүүрс түлбэл утаа гарч, утаа агаарын бохирдлыг бий болгоно гэдэг өөрчлөгдөшгүй зүйл. Олон төрлийн яндангууд болон өсөн нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо утаанд голлон нөлөөлж байгааг хэдийн судалсан. Утаа шингэрсэн гэж иргэдийг хуурч болохгүй. Агаарын бохирдлыг шийдэх асуудалд бүх талаасаа хичээл зүтгэл гаргаж оролцох хэрэгтэй" гэдгийг онцоллоо. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

2024 оны өвлийн элсэлтийн шалгалтын төвүүд

Огноо:

,

2024 оны өвлийн элсэлтийн шалгалт 12 дугаар сарын 5-нд эхэлнэ. Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
 
-Бүртгэлийн хуудас
 
-Суудлын хуваарь
 
-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
 
-Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг авч очно. 
 
Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
 
Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм15 цаг 16 минут

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын т...

Улстөр нийгэм15 цаг 25 минут

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан У...

Цаг үе15 цаг 38 минут

Монгол-Америкийн технологийн компаниудын харилцааг өргөжүүлнэ

Цаг үе15 цаг 44 минут

Мидлингийг худалдаанд гаргана

Цаг үе15 цаг 50 минут

2024 оны өвлийн элсэлтийн шалгалтын төвүүд

Шударга мэдээ15 цаг 58 минут

Нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шил...

Улстөр нийгэм18 цаг 7 минут

ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэл...

Цаг үе18 цаг 15 минут

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Улстөр нийгэм2024/12/02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Э...

Цаг үе2024/12/02

“Улаанбаатар хотын нийтийн тээвэрт суурилсан хөгжил”-ийг...

Санал болгох