Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ахлагчтай ажлын хэсэг Зүүн бүс нутагт ажиллаж байна

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо тодорхой салбар, асуудлыг хянан шалгаж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий таван ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Эдгээрийн нэг нь Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн ахлан ажиллаж буй Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын шийдлийг боловсруулах ажлын хэсэг юм. Тус ажлын хэсэг эрхэлж буй асуудлынхаа хүрээнд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж болон анхан шатны байгууллага, мэргэжилтнүүдээс санал авахаар Зүүн бүс нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн өнөөдөр (2025.01.31) Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Жижиг дунд, үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн тэрбээр тус аймгийн сумдын Засаг дарга нар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, хэлтсийн дарга нартай уулзаж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх талаар санал солилцов.
Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгуудад тус ажлын хэсэг ирэх долоо хоногийг дуустал ажиллах бөгөөд аймгуудын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ болон өрхийн, бичил үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс гадна эрчим хүч, зам, барилга, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Говийн бүсийн анхдугаар чуулган: Дорноговь аймгаас /2025.05.12/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар 2025 оны тавдугаар сарын 12-ны өдөр  Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Хүний хөгжлийн асуудал эрхэлсэн захирал, ноён Алберто Родригэс Пинзон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Монгол Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн болон Байнгын хороодын эрхлэх асуудал, чиг үүргийн талаар товч танилцуулаад, эрүүл мэндийн болон нийгмийн бусад салбарт Дэлхийн банктай явуулж буй хамтын ажиллагаанд талархаж явдгаа дурдсан юм. Тэрбээр эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах зорилгоор тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж, сайн туршлагыг нутагшуулж байгаад баяртай байгаагаа онцлоод, төслийг цаашид хөдөөгийн түргэн тусламжийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэх хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам өмнөх парламентаар батлагдсан боловсролын багц хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж байгаагаа өгүүлээд, Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлан, бодлого, хөтөлбөрөө боловсруулж буйтай холбогдуулан хөдөөгийн болон алслагдсан нутаг, хил орчмын бүсэд бага сургуулиудыг шинээр байгуулах ажлыг төлөвлөж, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эхний туршилтын төслийг хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан юм. Мөн тэрбээр бага, дунд, ахлах сургуулийг тус тусад нь хөгжүүлэх бодлого баримталж, сургалтын чанарыг сайжруулах, үүний хүрээнд англи хэлний сургалтад Pearson хөтөлбөр нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, сумдын сургуулийн орчныг сайжруулж, орчин үеийн боловсон 00-той болгох ажил дуусах шатандаа орсныг ярилаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлэхэд Дэлхийн банк тусалж хамтран ажилласныг тэмдэглээд, тогтолцооны үндсэн үзүүлэлтүүд буюу нийгмийн даатгалын үйлчилгээнд баримтлах суурь нөхцөлүүдийг шинэчлэх зэрэг зарим асуудлыг гүйцээн шийдвэрлэх шаардлага тулгамдаж байгааг дурдсан юм. Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй, удахгүй боловсролын салбарт мөнхүү нэвтрүүлэх гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох талаар хамтран ажиллах хүсэв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн дагуу эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтад түлхүү анхаарал хандуулж байгааг танилцуулан, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороод Засгийн газрын бодлого, чиглэлийг дэмжиж ажиллахын хамт хүний хөгжил, нийгмийн асуудлыг орхигдуулахгүйг эрмэлзэж байна гэв.
Ноён Алберто Родригэс Пинзон аливаа улс эрчимтэй хөгжиж, өндөр орлоготой орнуудын тоонд орохын тулд хүндээ хөрөнгө оруулах нь чухал гэдгийг онцолж, олон улсын санхүүгийн эх үүсвэрийг нийгмийн салбаруудад ашиглах талаар Засгийн газартай хамтран ажиллахад Байнгын хороодод туслахаа илэрхийлэв. Ялангуяа ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд багачууд эх орныхоо аль хэсэгт, төв суурин газраас хэр алс, ойр амьдарч байгаагаасаа үл хамааран боловсрол олох тэгш боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа.
Уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, тус банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн боловсролын менежер Кристиан Аэдо, Монгол, Хятад, Өмнөд Солонгосыг хариуцсан хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Мариа Ана Луго болон эрүүл мэнд, боловсролын мэргэжилтнүүд байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох