Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 7, 8-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2025 оны хоёрдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 16-21 хэм, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 08-наас 02-р сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 метр хүрч ширүүснэ. 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2023/01/25
Эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулга...
-
Цаг үе2019/07/19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Шударга мэдээ2022/01/26
Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд талууд гарын ...
-
Цаг үе2024/02/15
Д.Оюунбат: Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон
