Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ХӨСҮТ: Цэцэрлэг, сургууль эхэлсэнтэй холбоотой вирусийн тархалт нэмэгдэж байна

Огноо:

,

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.02.14/ ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул:

-2025 оны зургадугаар долоо хоногийн вирус судлалын тандалтын мэдээг танилцуулъя. Вирусийн тархалт шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 60.9 хувьд зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Өмнөх тавдугаар долоо хоногтой харьцуулахад, энэ тоо хэмжээ 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн долоо хоногт вирусийн тархалт нэмэгдсэн нь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой гэж үзэж байна. Зургаан төрлийн эмгэг төрүүлэгчийг задлавал реновирус, амьсгалын замын синцитиал вирусийнн халдвар давамгайлах хандлагатай буюу тус бүр 20.3 хувийг эзэлж байна. Ялангуяа реновирус вирусийн тархалт 14.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад улирлын томуугийн идэвхжил өндөр түвшинд байна.

  • Европын улс орнуудад улирлын томуугийн вирусийн бүх хэв шинж, Хойд Америкийн орнуудад томуугийн А вирус, Азийн улс орнуудад А(H1N1)pdm09 вирус давамгайлан орчилд байна.
  • SARS-CoV-2 вирусийн идвэхжил Европ, Өмнөд Америк, Өмнөд Азийн улс орнуудад өндөр байна.
  • Сармагчны цэцэг өвчний 2025 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар анх бүртгэгдсэн 2022 оноос хойш нийт 128 оронд 123 мянга гаруй бүртгэгдээд байна. Мөн өчигдрийн ирсэн мэдээллээр Франц улсад сармагчны цэцэг өвчний нэг, Тайланд улсад гурван тохиолдол, Бангладеш улсад зика вирусийн халдварын толхиолдлууд бүртгэгдсэн байна.

Иймээс манай иргэд гадаад улс орнуудад албан болон албан бусаар зорчих, удаан хугацаагаар амралтаа өнгөрөөх, аялах байдлаар нилээд явдаг тул та бүхэн маань өөрсдийгөө хамгаалах, тухайн очиж буй улс орнуудад ямар өвчлөл зонхилж байгааг судлах, юуг анхаарах, ямар вакцин хийлгээд явах талаар мэдээлэл зөвлөмж авах бүрэн боломжтой.

Менингококкт халдвар 5-6 жилийн зайтай хүн амын дунд дэгдэлтийг үүсгэдэг ба 2019 онд дэгдэлт бүртгэгдснээс хойш 5-6 жил болж байна. Сүүлийн 10 жилийн менингококкт халдварын хөдлөл зүйг сараар авч үзвэл 1-5 дугаар сард өндөр бүртгэгддэг зүй тогтол байна. Өнгөрсөн 2024 оноос эхлэн ирэх жилүүдэд нэмэгдэж, тогтвортой хугацаанд үргэлжлэх хандлага ажиглагдаж байгааг эмч нар онцоллоо.

Иймээс иргэд дараах зөвлөмжийг байнгын дагаж мөрдөөрэй.

  • Амны хаалт зөв газарт зөв зүүж, зөв хаях
  • Дотоод орчны чийгтэй цэвэрлэгээ
  • Агаар сэлгэлт
  • Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах
  • Хүүхдийн байгууллагуудад шинж тэмдгийн тандалт
  • Зовиур илэрвэл эмчид хандах, эмчээс зөвлгөө авах
  • Дархлаагээ дэмжих
  • Дулаан хувцаслах
  • Хамар хоолой амны хөндийн архаг үрэвслийг эрт илрүүлж эмчлэх
  • Шим тэжээлтэй хоол хэрэглэх
  • Сайн унтаж амрах
  • Хүүхдийг үнсэхгүй байх
  • Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, гэртээ зочин урихгүй байх, цайллага, уулзалт зохион байгуулахдаа онцгой анхаарах
  • Зөв мэдээллийг зөв сувгаар авах
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох