Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон ажлын хэсэг тус бүр долоон удаа хуралдаж, нийт 13 асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны зургаан тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Улсын Их Хурлын гишүүний асуулт болон асуулгын хариу хоёрыг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд холбогдох Байнгын хороонд гурван санал, дүгнэлт бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 14 саналын томьёолол бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллажээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд санал, дүгнэлт гаргах болон  Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлттэй танилцаж, хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хоёр ажлын хэсгийг байгуулсан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяалах байгууллагуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагаа, бодлого төлөвлөлттэй танилцах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны  барилгын явцтай танилцаж, Боловсролын багц хуулийг багш нарт танилцуулжээ.

Мөн шинжлэх ухааны цогцолборын шинэ бүтээн байгуулалт, Хими, химийн хүрээлэнгийн баяжуулалтын лаборатори, Үндэсний номын сангийн шинэ барилгын явц болон Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв болон салбаруудын хууль тогтоомжийн хэрэгжилт, бодлого төлөвлөлттэй танилцжээ.

Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн  багш, удирдлагуудтай уулзалт-хэлэлцүүлэгт зохион байгуулсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:

  • 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
  • 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
  • 2006-2009 онд FM-104 радиод захирал,
  • 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
  • 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
  • 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна

Огноо:

,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 12-нд Олон Улсын Валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал бөгөөд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седиктэй уулзлаа. 

Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний оролцооны өнөөгийн байдал, бүтээмж, цалин хөлсний бодлого, тэтгэврийн реформ, нийгмийн халамжийн бодлого, орон сууцжуулалт зэрэг Олон Улсын Валютын сангийн төлөөллөөс ирүүлсэн асуултад мэдээлэл өглөө. 

Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.

Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. 

Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт хүргэх хуулийн төслийг мөн боловсруулж байна. 

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажилладаг бөгөөд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой бодлогын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг онцлов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.13/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Санал болгох