Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлгүүд
Монгол Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгүүдээс өнөөдөр /2025.04.16/ зохион байгуулагдах хэлэлцүүлгүүдийн сэдэв, товыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг |
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох |
09.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
2 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт-хэлэлцүүлэг |
10.00 |
АШУҮИС-ийн зүүн байранд |
|
3 |
Хүний эрхийн дэд хороо |
Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилт |
10.00 |
“Үндсэн хууль” |
|
4 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь |
14.00 |
“Их засаг” |
Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
Улстөр нийгэм
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
-
Цаг үе2025/05/06
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын дийлэнх нь 10-14 насныхан байна
-
Цаг үе2024/09/03
Дугаарын хязгаарлалтын асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулна
-
Шударга мэдээ2025/10/27
АҮЭБЯ: Улаанбаатарт шатахуун түгээлт хэвийн үргэлжилж байна
-
Шударга мэдээ2024/08/26
“Органик бүтээгдэхүүний дэлгүүр” шинээр нээгдлээ
