Урлаг спорт
Уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Урлаг спорт
СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гүйцэтгэгч сонгон шалгарсан тохиолдолд тус дүүргийн ЗДТГ захиалагчийн хяналт тавина” гэдгийг онцлов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. “Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл - 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл - 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл - 0-1699 хүртэлх рейтингтэй
Урлаг спорт
Монгол Улсад нийт 1541 спорт заал бүртгэгджээ
Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд дөрөвдүгээр сарын 18-нд "Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024"-ын тайланг тархаах хурал болов. Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллогыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ ба нийгмийн хөгжил, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн салбарын бодлого, хөтөлбөрийг боловсруулах, цаашдын төлөвлөлтийг хийхэд энэхүү үзлэг тооллогын үр дүн чухал ач холбогдолтой.
Биеийн тамир, спортын үзлэг, тооллогыг 2024 оны есдүгээр сарын 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хугацаанд зохион байгуулахдаа спорт заал, спортын гадаа талбай, спортын клуб гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан тооллогыг зохион байгуулжээ.
Үзлэг тооллогоор Монгол улсад нийт 1541 спортын заал бүртгэгдсэн байна. Энэ нь 2017 оны тооллогын дүнтэй харьцуулахад 556 спорт заал нэмэгдсэн гэсэн дүн. Үүний 842 нь орон нутагт, 699 нь Улаанбаатар хотод тоологдлоо. Эдгээрийн 921 нь засвар үйлчилгээ хийгджээ. Харин 620 нь засвар үйлчилгээ хийгдээгүй байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг жилийн хугацаанд 7145 спортын холбоо болон клубын үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Үүний 3272 нь нийслэл Улаабаатар хотод, 981 нь баруун бүсийн аймгуудад, 1131 нь хангайн бүсийн аймгуудад, 1213 нь төвийн бүсийн аймгуудад, 548 нь зүүн бүсийн аймгуудад зохион байгуулагдсан байна.
Энэ удаагийн үзлэг тооллогоор спортын клубуудыг анх удаагаа хамруулсан нь онцлог ажил. Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 864 спортын клуб үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо гарсан. Тэдгээрийн 490 нь Улаанбаатар хотод, 374 нь орон нутагт тоологдсон байна.
Тооллогод хамрагдсан биеийн тамир, спортын клубыг үйл ажиллагааны чиглэлээр нь харахад 454 нь идэвхитэй дасгал хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, 154 нь сургалт, дасгалжуулалт явуулдаг. Харин 256 нь дээрх хоёр чиглэлээр хоёулангаар нь үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн үр дүн гарсан байна. Тэгвэл спортын клубуудын явуулж буй үйл ажиллагааны төрлөөр орлогын байдлыг нь авч үзвэл сагсан бөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буй клубүүд хамгийн өндөр орлоготой байлаа.