Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

Айлчлалын хүрээнд хүндэт зочид 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээсэн "Их хааны өргөө" дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.

Хүндэт зочдыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, Монголын түүх, соёлын сор болсон бүтээлүүд, үзмэрүүдийг тайлбарлан танилцуулсан. Тэрбээр, манай хоёр улс 2000 жилийн тэртээгээс гүнзгий харилцаатай байсныг дурдаад, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Хүннүгийн археологийн судалгаанд томоохон дэвшил гаргасныг онцолсон юм. Тухайлбал, хамтарсан судалгааны баг Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Хүннүгийн хаадын зуны ордныг илрүүлснийг тодотгосон.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсон гадаадын анхны хүндэт зочид болж буйг “Чингис хаан” үндэсний музейн захирал онцлон тэмдэглэв.

Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.22/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

10.00

“Их хуралдай”

· Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/

· Бусад

14.00

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

МАН-ын Бага хурлаас "Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн" гэж үзжээ

Огноо:

,

МАН-ын Бага хурал шөнөжин хуралдаж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр улс төрийн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ. 

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд шийдвэрлэлээ.

Бага хурлын гишүүд олонхиороо энэ шийдвэрийг гаргасан тул хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж дараагийн алхмыг хийх болно" гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох