Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзаад байна

Огноо:

,

Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон 14 сумын 71900 гаруй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжлах, халамжаас хөдөлмөрт уриатай ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Тус газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2,2 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагджээ.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөрт бэлтгэх, сургах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн дэмжих, түр ажлын байраар хангах зэрэг төсөл хөтөлбөрт 287 хүнийг хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 584 сая төгрөг зарцуулаад байна.

2021 оноос иргэдийг ажилд зуучлах, малжуулах хөтөлбөр, мэргэжил олгох сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажилласнаар Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авах иргэдийн тоо 634-өөс 129 хүртэл багасжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд сумдаас бусад 12 сум өнөөдөр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан сайхан мэдээтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг тохижуулж өөрийн байранд нээж үйл ажиллагааг нь тогтмолжуулаад байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох