Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 13-нд нутгийн төв хэсгээр, 14, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2025 оны зургаадугаар сарын 13-ны 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.


2025 оны зургаадугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 15-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөг хүрчээ

Огноо:

,

Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Тухайлбал, иргэн Б нь 2025 оны 03 дугаар сараас эхлэн онлайнаар “Pokerrr-2” мөрийтэй тоглоом тоглож, нэр бүхий иргэдийн дансруу нийт 110 сая төгрөгийг шилжүүлэн, цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж залилуулсан гэх хэрэг энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг анхааруулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ

Огноо:

,

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. Монгол, Оросын Арцсуурь, Боршоо, Тэс авто замын боомтууд 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд амарна.

Монгол, Хятадын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга авто замын боомтууд 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр амарна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаан

Огноо:

,

Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан бөгөөд өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь  асаана. Тодруулбал,

  1. Д.Сүхбаатарын талбай
  2. БГД-15-р хороо, Байгаль эх цогцолборт
  3. БЗД-4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд Хөлбөмбөгийн талбай болон Жуковын талбайд
  4. Багануур дүүрэг- Нацагдоржийн талбай буюу төв талбай болон 4-р хорооны төв талбайд
  5. Багахангай дүүрэг- Төв талбайд
  6. Налайх-Соёлын ордны урд талбайд
  7. СБД-Цэрэндоржийн гудамж
  8. СХД-Улсын хүүхэд залуучуудын театрын гадна болон Саппоро төвийн урд талбайд
  9. ХУД-Ажилчны алдар талбай болон Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнд
  10. ЧД-Тусгаар тогтнолын талбайн сүлд модыг асаана.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм16 цаг 53 минут

“Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг улсын наадам үзэхийг ур...

Улстөр нийгэм16 цаг 56 минут

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруула...

Цаг үе16 цаг 59 минут

Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөг хүрчээ

Цаг үе17 цаг 2 минут

Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ

Шударга мэдээ17 цаг 14 минут

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол хариуц...

Цаг үе17 цаг 20 минут

Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөд...

Цаг үе17 цаг 25 минут

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдээс сонголт хийх ажлын хэсэг б...

Цаг үе17 цаг 28 минут

Сэрэмжлүүлэг

Улстөр нийгэм17 цаг 41 минут

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол ...

Цаг үе17 цаг 45 минут

Олон тооны бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завдсан үйлдлийг хилчид ил...

Санал болгох