Үзэл бодол
Мэндчилгээ

Эрхэм хүндэт Нийслэлчүүд Та бүхэндээ Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Төрт ёсны их баяр цэнгэл наадам бол монгол түмний оюун сэтгэхүй, түүх соёл, үндэсний ижилслийн гол дархлааг хадгалсаар ирсэн.
Хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийд ганц Монгол наадмаараа монголчууд бид үндэстний эв нэгдэл, бахархал, омогшил, баяр цэнгэл, төрт ёсны хүндэтгэл, түмэн олны бишрэл бүгдийг нэгэн дор цогцлоон нааддаг билээ.
Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахалтай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэг дор олон хүн цугларуулахгүйн тулд баяр наадмын үйл ажиллагааг телевизийн сувгууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан орон даяар наадамчин олондоо хүргэж байгаа юм.
Хэдийгээр цаг үе амаргүй, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч нийслэл хотын зүгээс урин дулааны улиралд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа шуурхай хийж хэрэгжүүлэхээр шат шатандаа ажиллаж байна.
Бороо хур элбэг, үер усны аюул байгаа тул Онцгой, Цагдаа тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагууд бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.
Баяр наадмын амралтын өдрүүдээр нийслэлчүүд маань агаар салхинд гарах, амрах зугаалахдаа өөрийгөө болон гэр бүлээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг хүсч байна.
Төрт ёсны уламжлалт их баяр цэнгүүн Улсын баяр наадамдаа зодоглосон бөхчүүд нь иртэй бяртай, уясан хүлэг нь хурдан шандастай, унасан хүүхэд нь авхаалж самбаатай, эрхий мэргэн харваачид нь онч цэцтэй байх болтугай.
Хотол түмнээрээ сайхан наадаарай.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Үзэл бодол
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.
-
Цаг үе2024/10/18
Зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдийг өөрчилнө
-
Үзэл бодол2021/08/24
Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, авто замын түгжрэл...
-
Цаг үе2019/06/17
Наршихаас сэргийлэх зөвлөмж
-
Улстөр нийгэм2023/03/17
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор гурван багц асуудлыг авч хэлэлцэнэ