Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 23-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, Шижирбаатар /дэлгүүр/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй Аз, Элбэгдулаан ХХК-ууд, Иргэн Бумбаа /дэлгүүр/, Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 10:30-18:00 цагт: 19-р хороо Шадавлин, Арсогоотын зуслан, Гудамжны гэрэлтүүлэг болон эдгээрийн ойр орчмоор
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱ 11:00-17:00 цагт: 20, 28, 11-р хороо УСУГ-ын 1-21-р худаг, Удирдлагын төв, Онцгой байдлын газрын 63-р анги, Алтанзам сургууль, 120-р сургууль, Өгөөж саран ХХК, Хангал насан ХХК, БЗД-ийн ЗДТГ, Мягмар АОС, 203-р цэцэрлэг, 015-р ЦА болон Хужирбулан, Хонгран сфеко хотхон, Хөлийн гол, Хөхтэнгэр, Баянбулаг, Булагчин, Ганцмод, Дэнж, Ногоон зоорь, Жалгын гудамж болон эдгээрийн ойр орчмоор
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱ 10:30-17:00 цагт: 1-р хороо 3-р хороо 4/А, 4/Б, Буян, Агни трейд, Туушин ХХК-ууд, ХХХС үйлдвэр болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 11:00-18:00 цагт: 10, 11-р хороо Зүүн наран, 10-р хорооны задгай, Овоот, Хонхор, Горькийн гудамжууд Цаг уурын станц болон эдгээрийн ойр орчмоор
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱ 10:00-18:00 цагт: 2-р хороо 35/А, 58, 60, 62-67-р байр 10 шарын ЦРП, Цагаан байр болон эдгээрийн ойр орчмоор
ТӨВ АЙМАГ
⏱ 09:00-18:00 цагт: Батсүмбэр сум 1-р баг, Отгонбаатар ферм, Биг харвест, Поливит, МУИС-ийн полигон, Даваасамбуу, Үдлэг орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн барууун хойд хэсгээр цас орж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхитай байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн зарим газраар, 7-нд тал, хээрийн нутгаар, 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Цаг үе
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар зэрэг байгууллагад ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт болон эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын хүний нөөц, томилгоотой холбоотой асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Зөвлөмж хүргүүллээ.
Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”, Говь-Алтай болон Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн “Төлбөртэй болон нэмэлт тусламж, үйлчилгээний журам” зэрэг шийдвэрийг хянаж, санал хүргүүлэв.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1577 албан тушаалтныг хамрууллаа.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 04, 05-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор нуурын нөлөөгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Дархадын хотгор, Завхан голын эхээр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 11-13 радус хүйтэн байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 05-наас 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 05-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
-
Цаг үе2024/01/05
Цэргийн бүртгэлд хамрагдахаддараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ
-
Шударга мэдээ2023/08/15
Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 86 байршил байгаа судалгаа гарчээ
-
Улстөр нийгэм2019/05/28
Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хо...
-
Шударга мэдээ2020/11/27
Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээ...
