Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатар томилогдлоо

Огноо:

,

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатарыг томиллоо. Хяналтын Ерөнхий Хороог Намын Их хурлаас 15 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэл сонгон ажилуулдаг. 2017 онд Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Хяналтын Ерөнхий хорооны даргаар Д.Батбаатар томилогдон ажиллаж байсан бөгөөд тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон тул МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатарыг түүний оронд томиллоо.

Б.Баярбаатар нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1998 онд Нийслэлийн 48-р дунд сургууль, 1998-2003, 2010-2013 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. 
          • 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт АБГББ хорооны даргын туслах
          • 2004-2006 онд УИХ-ын дэд даргын шадар туслах
          • 2006-2008 онд УИХ-ын даргын шадар туслах
          • 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын Намын ахлах референт
          • 2011 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын                  байнгын хорооны дарга, Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан
          • Монгол Ардын Намын Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай 
          • 2016-2020 онд Намын байгуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо нь намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй билээ. 

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна

Огноо:

,

Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн.

Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан бол зүүн гүүрийг ирэх зургаадугаар сард барьж дуусгана.

Өнөөдрийн байдлаар гүүрийг шинэчлэх ажлын явц 85 хувьтай байна. Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил дууссан. Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс долоон алгаслыг угсраад байна. Зайсангийн гүүр барих ажлын гүйцэтгэгчээр үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани ажиллаж байгаа юм.

Ташрамд, Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсэг

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгийн өнөөдрийн /2025.05.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

17.00

“Үндсэн хууль”

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийг бүртгэх тухай/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсох

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Инновац, цахим бодлогын байнгын хороо

· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

· Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох

· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ./

15.00

“Их засаг”

5

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

· Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон холбогдох бусад Засгийн газрын гишүүдийн мэдээллийг сонсох

17.00

“Их Эзэн Чингис хаан”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ

Огноо:

,

Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.

Энэ үеэр:

- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа.  Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,

- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,

- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,

- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.

Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох