Урлаг спорт
Өв соёл, эв нэгдэл, авьяасаар хөглөгдсөн "Мөнгөн хараацай - 2019
Энэ удаагийн наадмын онцлог нь Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж бөгөөд БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны “Урлагийн солилцооны нийгэмлэг”–тэй 5 дахь жилдээ амжилттай хамтран зохион байгуулж жил бүр оролцогчдын тоо, цар хүрээ, ур чадвар, улам нэмэгдүүлсээр байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.
Шилдгүүдийн гала тоглолтын үеэр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэнгээс урлагийн наадам, Найрамдал цогцолборын ойн талаар тодрууллаа.

- “Мөнгөн Хараацай -2019“ урлагийн наадам Найрамдал цогцолборт болж байна. Энэ удаагийн наадмын онцлог юу байна, хичнээн хүүхэд оролцов?
-Хүүхдүүдийн минь хувьд баярын өдөр болж байна. Урлаг соёл тэр дундаа үндэсний урлагаараа өрсөлдөөд өнөөдөр гала тоглолтоо хийж байна. Мөн 5 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа урлагийн их наадам Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа. Оролцогч хүүхдүүдийн тоо, хүрээ нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна. Хоёр үе шаттай явсан урлагийн наадамд 1300 орчим хүүхэд авьяас чадвараа сорьж өрсөлдсөнөөс өнөөдөр 200 гаруй хүүхэд шалгарч гала тоглолтонд оролцож байна.

- Наадмын цар хүрээ тэлж хөрш орнуудын хүүхдүүд оролцож байгаа гэсэн. Гала тоглолтонд тэр хүүхдүүд шалгарч оролцож байна уу?
- БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орноос, ОХУ-ын Иркутск мужаас олон авьяаслаг хүүхдүүд ирсэн. Гала тоглолтонд эдгээр хүүхдүүд улс үндэснийхээ онцлогийг харуулсан тоглолтоор оролцож байна. Мөн гурван орны Урлаг соёлын солилцооны нийгэмлэгийн хүрээнд улс орнууд харилцан туршлага солилцох боломжийг багш нарт олгож байна.

- Найрамдал цогцолбор энэ жил 41 дэх жилтэйгээ золголоо. Энэ жил ямар ажлуудыг амжуулав?
- Найрамдал цогцолбор маань 2018 онд 40 жилийн болж өргөн тэмдэглэж, амжилт ололтоо ярилцаж, ирэх 40 жилд хийх, хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж төлөвлөлөө. 41 жилийн ойн хүрээнд бид найрамдлын арга зүйн төв болохынхоо хувьд бусад аймаг, дүүрэгт хэрхэн өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн хүүхдийн зуслангуудыг байгуулахын төлөө хамтран ажиллаж байна. Бидний эхлүүлсэн ажлын үр дүн эхнээсээ гарч Сонгинохайрхан дүүрэг хөдөлмөр зуслан нээж ажиллуулж байна. Тун удахгүй Хан-Уул дүүрэг хамгаалалтанд байгаа газраасаа зуслангийн зориулалтаар ашиглахаар болж байна. Орон нутагт Хөвсгөл аймаг далайн эрэг дээрээ олон улсын хүүхдийн зуслан байгуулахаар судалгааны ажлаа хийж байгаа. Найрамдал цогцолбор дангаараа хүүхдүүдийн амрах хүслийг гүйцэлдүүлж чадахгүй учир орон нутагт ижил төрлийн хөтөлбөртэй зуслангуудыг байгуулахад арга зүйн талаас нь хамтран ажиллаж байна. Ингэснээр олон хүүхэд манай хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.
“Мөнгөн Хараацай -2019“ олон улсын наадам нь 2 үе шаттай явагдсан бөгөөд нийтдээ 200 гаруй хүүхдүүд оролцож гоцлол дуу, гоцлол бүжиг , язгуур урлаг, хамтлаг дуу , хамтлаг бүжиг гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө. Тус наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сүлд Хошуу, Хөлөнбуйр аймгийн Өөнг хошуу, Альша аймгийн Альша зүүн хошуу, Оросын холбооны Улсын Эрхүү мужийн хүүхэд багачууд, Дорноговь аймаг , Завхан аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд , Монголын Уран Нугаралтын төв, Баянзүрх дүүргийн Соёлын ордны авьяаслаг хүүхэд багачууд амжилттай оролцсон байна.

Урлагийн их наадмын шүүгчээр ажилласан Монголын хүүхдийн орны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэг “ Жил бүрийн “Мөнгөн Хараацай” урлагийн наадам их сайхан, онцлогтой, дурсамжтай болдог. Жил ирэх бүрт хүүхдүүдийн авьяас чадвар маш их сайжирч байна. Энэ жилийн наадам маш өрсөлдөөнтэй, өмнөх жилээсээ илүү олон хүүхэд оролцсон. Тэр дундаа бүжгийн төрөл хамгийн их өрсөлдөөнтэй болж шүүгчдээс ч ур ухаан шаардлаа. Хамгийн гол нь ардын өв уламжлалыг тээн, өвлөн авч, үе тэнгийнхэндээ харуулж чаддагаараа энэ наадмын ач холбогдол юм. ОХУ, Өвөрмонголоос оролцож байгаа хүүхдүүд өмнөх жилээсээ илүү сайжирч бэлтгэл сайтай ирсэн байна” гэж наадам шүүсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн наадмын төлөөлөгчид урлагийн наадамд оролцохоос гадна Монгол хүүхдүүдтэй найзлан нөхөрлөж , тус цогцолборын хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд Улаанбаатар хоттой танилцах аялал, Богд хааны музей үзэх, Чингисийн хөшөө Цонжинболдогт байгалийн аялалд явах гээд олон хөтөлбөрт оролцож хөгжилтэй өдрүүдийг өнгөрүүлж байна.


Урлаг спорт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Урлаг спорт
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 12-ноос
2026 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

