Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ЗГ: Нэг сая 200 мянга орчим хүнд "Ковид-19"-ийн шинжилгээ хийжээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр боллоо. Хуралдаанд "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Мэдээллээс үзвэл:

-       2021 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио сунгаснаар халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тус бүр 100, халдвар нууц үедээ байх хүний тоо 100-200 орчмоор буурах магадлалтай гэж үзсэн байна.

-       Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан бол 02 дугаар сарын 11 буюу сар шинийн баярын үеэр халдвар 3500 гаруй, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1200 гаруй, халдварын нууц үедээ байх хүний тоо 1,000 хүрэх төлөвтэй байсан гэсэн тооцоолол гарчээ.

-       Улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 509,170, PCR аппаратаар 661,200, нийт 1.170,370 хүнд шинжилгээ хийгээд байна. 415,397 хүн нийслэл хотод шинжилгээнд хамрагджээ.

-       Улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1,525 хүн байгаагийн 1,489 нь ойрын хавьтлын, 36 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна.

-       2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөг хүртэл эрүүл мэндийн 4,200, онцгой байдлын 1,500, мэргэжлийн хяналтын 2,135, цагдаагийн 2,804, хил хамгаалахын 840, нийт 11,479 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж гэрчилгээ авдаг, харин интернэт кафе ажиллуулахад ямар нэг зөвшөөрөл авдаггүй байсан.  Шинэчлэн баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дээрх газрууд болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага, хяналт, ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх зэргийг нутгийн захиргааны бүх шатны байгууллага хариуцах болсон юм. Иймээс Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын дагуу мөрдөж байсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хүчингүй болголоо. 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд цахим тоглоомын 590, үүнээс орон нутагт 300, нийслэлд 290 газар ажиллаж байна.

Аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланч шалгаруулах журмыг шинэчлэв

Энэ дагуу жил бүр:

-       Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, улсын аварга тариаланчаар 21 хүнийг

-       Улсын аварга малчин өрх 149 хүртэлх гэснийг 60 хүртэлх, хошой аварга малчин өрх 13 хүртэлх гэснийг 8 хүртэлх гэж өөрчлөн шалгаруулж байх болов.


Аваргуудын шагналыг уламжлал ёсоор Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шиний нэгний өдрөөс өмнө гардуулна. Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулна. Манай улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн жилд 84,6 сая хонин толгой мал багтаах боломжтой бөгөөд гандуу, гантай жил даац 30 хүртэл хувиар багасдаг байна. Өнгөрсөн онд 70,9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлэхэд 118 сая малтай болсон. Энэ нь нийт бэлчээрийн даац 33 сая толгой малаар, ихэнх аймагт даац 2-7 дахин хэтэрсэн гэсэн үг юм. 

Товч мэдээ

-       "Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн стандарт нэвтрүүлэх, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг сайд Л.Цэдэвсүрэнд даалгав. Хөтөлбөрийг Багш бэлтгэх, Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, Ажлын нөхцөл, цалин хөлс гэсэн гурван чиглэлээр хэрэгжүүлнэ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Талуудын 17 дугаар бага хурал” буюу СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хуралд оролцов.

Гадаадын хөрөнгө оруулалт татах, инновац, олон улсын түншлэлийг хөгжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой тус хурлын төсвийн захиран зарцуулалт олон нийтэд эхнээсээ нээлттэй ил, тод байх шаардлагыг Ерөнхий сайд тавилаа.

Мөн хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад Засгийн газар онцгой анхаарч, асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар тулгамдсан асуудлуудаа ярилцаж нэгтгээд, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар албан даалгавар гаргаж шийдвэрлэнэ гэлээ.

"COP 17" бага хурал нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлын бодит шийдэлд чиглэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломж. Монгол Улсын Засгийн газар Ногоон хөгжлийг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мөн илэрхийллээ.

Манай улсад энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох “COP 17” бага хуралд НҮБ-ын гишүүн улс орнууд, харьяа байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирнэ. Ойролцоогоор 8-10 мянга орчим төлөөлөгч ирэх тооцоолол гарчээ. Хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 12 дэд хороо байгуулсан. Хороодын төлөвлөсөн 782 ажлын биелэлт 55.9 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.

Эмч, ажилчдын цалинг 2026 онд 75 хувь нэмэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна. Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаар сард тус бүр есөн хувиар, 2026 оны төгсгөл гэхэд 75 хувь нэмэгдэх юм. Эрүүл мэндийн салбарынхны цалин нь үндсэн, нэмэгдэл, нэмэгдэл хөлс буюу илүү цаг, үр дүнгийн урамшуулал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээрээс илүү цагаас бусад нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчилж нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдлийг тооцож олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт үүрэг болголоо.

Мөн эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй гэдгээ онцолж, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулсан Засгийн газар байх болно гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн салбарын доголдлын гол шалтгаан болж буй эрүүл мэндийн цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргаж чадвал олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэн хүлээлт өндөр байгаагаа шинэ сайдад сануулав.

Мөн монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн ч эмийн чанар тэдний ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг дурдан, эмийн чанарт онцгой анхаарах шаардлагатай, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг нарийвчлан судалж, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэл өглөө.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.14/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна. 
 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох

13.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар  2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

· Бусад

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох