Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Гацаанд ороод байсан “Замын-Үүд” чөлөөт бүс сэргэж эхлэх нь...

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа  сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулсан юм.

Уг цогц төлөвлөгөөнд Стратегийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэхээр нэрлэсний дотор Замын-Үүдийн боомтын шинэчлэл,  “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх   чиглэл багтсан байна.

Монгол Улсын засгийн газар  томоохон зургаан салбаруудад 100 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч холбогдох саналаа хувийн хэвшлийнхэн болон бизнес эрхлэгчдэд санал болгон ажиллана гэсэн чиглэлтэй байгаа юм.  Тэгвэл царцсан эдийн засагтаа дэм үзүүлж,  шууд үр өгөөжээ өгөх томоохон төслүүдийн нэг бол “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба,  Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”  юм.  Уг төсөл хэрэгжиж “Замын-Үүд” чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд орсноор  аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалт эрчимжин,  үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэн бүс нутаг төдийгүй улс орны эдийн засгийн эргэлтийг сайржуулах онцгой ач холбогдолтой юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны баримт бичиг болох Алсын хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах, ажиллах хүчний хангалттай нөөцтэй, аж үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдсэн бүс нутгийг сонгон хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Чөлөөт бүсийг хөгжүүлж хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулах, Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж  “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулна” гэсэн заалтууд тусгагдсан байдаг.  Энэ ч утгаараа олон жил яригдсан  “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа одоо л нэг жигдэрч,  гацаанаасаа гарах боломж бүрэн бүрдэж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 бүртгэгджээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 177,059 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 170,816 буюу 96.5 хувийг газар дээр нь, 2109 буюу 1.2 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1809 буюу 1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1936 шийдвэрийг хянаж, 91 буюу 4.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 103 шийдвэрийг хянаж, 7 буюу 6.8 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 3 буюу 2.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 18 буюу 17.5 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Зөрчлийн улмаас нийт 1,422,925,695 төгрөгийн хохирол учирснаас 254,637,343 буюу 18.1 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 169,528 буюу 96.7 хувийг, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 буюу 1.2 хувийг, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 937 буюу 0.5 хувийг, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 872 буюу 0.5 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Огноо:

,

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ын хуралдаанд танилцууллаа.

Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зо

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар "Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам"-ыг баталлаа.

Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх үнийг тооцох орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан хүлээн авах зэрэг харилцааг нэгдсэн байдлаар зохицуулжээ.  

Журамд төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчид (эмч, багш)-ын квотыг дангаар нь 20 хувь байхаар тогтоожээ. 

Бага, дунд орлого болон зорилтот бүлгийн иргэд нь банк, санхүүгийн байгууллагаас олгодог ипотекийн зээлийн шалгуур шаардлагыг хангах боломжгүй орон сууцны нөхцөлийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.  Энэ хүрээнд урт хугацаатай, урьдчилгаа болон хүү багатай орон сууцны зээлээр дэмжих эрх зүйн үндэслэлийг журамд тусгажээ. Мөн орон сууцыг хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцох аргачлалыг тусгасан байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе3 цаг 46 минут

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгий...

Улстөр нийгэм3 цаг 48 минут

COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороод...

Улстөр нийгэм4 цаг 9 минут

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ

Улстөр нийгэм4 цаг 11 минут

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл аж...

Шударга мэдээ4 цаг 35 минут

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 бүртгэгджээ...

Цаг үе4 цаг 43 минут

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам с...

Цаг үе4 цаг 45 минут

Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн ...

Цаг үе8 цаг 25 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Улстөр нийгэм2026/03/12

Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж...

Цаг үе2026/03/12

Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

Санал болгох