Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 114 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 70 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 544 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 516 хэрэг шалгагдаж байна.

Мөн дээрх өдрүүдэд  гэмт хэргийн шинжтэй 114 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 70 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 544 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 516 хэрэг шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 12-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Огноо:

,

Энэ оны зургаадугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, Жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Тухайн хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь хохирсон хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гүнтийн постоос урагш 2 км замыг хааж замыг хааж шинэчилнэ.
 
Замыг 2025 оны зургаадугаар сарын 10-ны 22:00 цагаас 2025 оны зургаадугаар сарын 15-ны 06:00 цагийн хооронд хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох