Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Зээлийн Батлан Даалтын сан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжүүдэд 60 хүртэл хувийн батлан даалт гаргаж байна

Огноо:

,

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгээс тодруулга авлаа.
 
- Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттайгаар Ажлын байрыг дэмжих зээл-д хамрагдаж байгаа ААН-үүдийн талаар мэдээлэл өгөөч.
- Өнөөдрийн байдлаар Зээлийн батлан даалтын санд арилжааны банкуудаас 7 аж ахуйн нэгжийн 975,0 сая төгрөгийн дүнтэй зээлийн материал ирээд байна. Үүнээс 3 аж ахуйн нэгжийн 120,0 сая төгрөгийн батлан даалттай, 250,0 сая төгрөгийн дүнтэй зээлийг шийдвэрлээд байна.

-
Арилжааны банкуудад батлан даалттайгаар Ажлын байрыг дэмжих зээл-д хамрагдахаар зээлийн хүсэлт өгсөн аж ахуйн нэгжүүд байна вэ?
Одоогоор манай санд тоон мэдээ ирүүлсэн 3 банканд 101 аж ахуйн нэгжийн 30.7 тэрбум төгрөгийн дүнтэй зээл судлагдаж байна. Банкны шийдвэр гарснаар Зээлийн батлан даалтын  сан руу материалыг нь албан ёсоор ирүүлж батлан даалтын судалгаа хийгдэж шийдвэр нь гарах байгаа

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг Түшиг ХайрханХХК  Зээлийн батлан даалтын сангаас 60 хувийн батлан даалт гаргуулж “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдлаа.

“Түшиг Хайрхан” ХХК-ны Гүйцэтгэх захирал Ц.Хишигбаяр: Цар тахлын улмаас эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед маш бага буюу 3 хувийн хүүтэй зээлд хамрагдсандаа баяртай байна. Манай дэлгүүрийн хувьд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдсанаар барааныхаа нэр төрөл, татан авах хэмжээг нэмэгдүүлж ажилчдынхаа цалинг тогтмол тавих боломж бүрдээд байна.

Анх 2018 онд компани байгуулагдаж, түүнээс хойш Говь-Алтай аймгийн төв Алтай хотын төвд “ТҮШИГ” 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулж байна. “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтээ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийнхаа Төрийн банканд гаргасан. 80 сая төгрөгийн зээлийг 60 хувийн батлан даалттай олгох шийдвэрийг банкнаас Зээлийн батлан даалтын сан-д 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн бол өнөөдөр  Зээлийн батлан даалтын сангийн шийдвэр гарч хүссэн зээлээ авах боллоо. Хүссэн зээлийг маань хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн Зээлийн батлан даалтын сан болон Говь-Алтай аймгийн Төрийн банкны хамт олондоо баярласнаа илэрхийлье.

Бизнес эрхэлдэг залуу гэр бүлийн хувьд энэхүү зээл нь маш их дэмжлэг болж байна. Манай гэр бүлийн хувьд энэхүү зээлийн ачаар өөрийн эхлүүлсэн бизнесээ өргөжүүлж цаашид улам хичээн ажиллах урам зориг орсон. Энэхүү зээл маань үнэхээр хэрэгтэй хүмүүстээ хүрч дэмжлэг болж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Маш олон өрх үүнд хамрагдаж амьдрал ахуй нь өргөжнө байх гэдэгт итгэж байна. барьцаа хөрөнгө байхгүйгээс үүдэн маш олон залуус боломжуудаас хоцордог. Батлан даалтын сан энэ асуудлыг шийдэж өгснөөр бидэнд энэ сайхан боломжийг ашиглах нөхцөл бүрдлээ. Энэхүү буянт үйлс тань мянга мянган залуу гэр бүлд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна.


Манай компаний хувьд эргэлтийн хөрөнгө бага байсан учраас бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж чадахгүй зөвхөн өргөн хэрэглээний бараа татан авч байсан. Одоо зээлд хамрагдсанаар барааны нэр төрлөө олшруулж хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалах, ажилчдынхаа тоог нэмэгдүүлэхээр зорьж байна.
 
Минжийн бор өтөг ХХК-ийн Захирал Э.Азбаяр: Ажлын байрыг дэмжих зээл-д хамрагдаж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах боломжтой боллоо

Хувиараа бизнес эрхэлж мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах ажлыг олон жил хийж ирсэн. 2017 оноос “Минжийн бор өтөг” ХХК-г үүсгэн байгуулж Сүхбаатар хотод Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний  “Буянт хайрхан” дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн.



Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, нөөц мах татан авах зорилгоор Сэлэнгэ аймгийнхаа Хаан банканд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдаж 70,0 сая төгрөгийн санхүүжилт авах хүсэлтээ гаргаж. Зээлийн батлан даалтын санд 70,0 сая төгрөгийн зээлд 60 хувийн батлан даалттай гаргуулах хүсэлтийг 03 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкнаас илгээсэн.

Зээлийн батлан даалтын сангийн хамт олон 03 дугаар сарын 23-ны өдөр материалыг маань хүлээн авч, өнөөдөр /2021.03.25/ Зээлийн батлан даалтын хорооны хурлаар орж зээл олгогдох болсон байна.

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Өлзий амгалан орших” ХХК-н захирал М.Батцэцэг: Зээлд хамрагдсанаар ойрын 6 сарын сарын эм, эмийн бүтээгдэхүүний нөөцөө татан авах боломжтой болох юм



Анх 2008 онд Анагаахын ухааны их сургуулийг төгсөөд, 2009 оноос “Өлзий амгалан орших” ХХК-г байгуулж Дархан хотод “Золбоо” эмийн санг ажиллуулж эхэлсэн. Одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Хаан банкны Шинэ дархан тооцооны төвд 10 гаран хоногийн өмнө “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтээ өгсөн. Зээлийг маань судлаж үзээд 100,0 сая төгрөгийн зээлийг 30,0 хувийн батлан даалттай олгох шийдвэрийг Шинэ дархан тооцооны төвөөс Зээлийн батлан даалтын санд энэ мягмар гарагт /2021.03.23/ хүргүүлсэн байсан.

Өнөөдөр/2021.03.25/ Зээлийн батлан даалтын сангийн шийдвэр гарч 100,0 сая төгрөгийн зээлээ авах боломжтой болсонд маш их баяртай байна. Зээлд хамрагдсанаар ойрын 6 сарын сарын эм, эмийн бүтээгдэхүүний нөөцөө татан авах боломжтой болох юм.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох