Урлаг спорт
Дуучин Ж.Алтанцэцэг, С. Сэрчмаа нар эх орноо тойрон аялан тоглолт хийнэ

Поп дива, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, поп дива дуучин С.Сэрчмаа нар “Altaa& Sally-21” нэртэй аялан тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна.
Хүчтэй хоолой, байгалиас заяасан авьяас, мэргэжлийн ур чадвар зэргээрээ бусдаас эрс ялгардаг МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг, гоо үзэсгэлэн, уянгалаг дуу хоолойгоороо залуучуудын анхаарлыг байнга татаж байдаг дуучин С.Сэрчмаа нар ирэх есдүгээр сарын 20-ноос аялан тоглолтоо Монгол орны баруун хязгаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхлэх юм байна.
Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч дуунд дуртай ард түмэндээ зориулан тоглолт хийхээр бэлтгэж байгаа хоёр поп дива хатагтай өөрсдийнхөө шилдэг уран бүтээлээс дээжлэн хүргэх бөгөөд тоглолтын үеэр үзэгч олонд зориулсан олон сюрприз барихаар шийджээ. “Altaa& Sally-21” аялан тоглолтын Мэдээллийн ивээн тэтгэгчээр энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байгаа Монголын сайтын холбоо ажиллах юм байна.
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
Урлаг спорт
Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!
Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.
Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.
Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.
Урлаг спорт
Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно
Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.
-
Улстөр нийгэм2025/03/31
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Цаг үе2021/10/21
“Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-...
-
Улстөр нийгэм2024/12/03
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга ...
-
Цаг үе2020/06/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй