Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жилд 30 сая тонн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортолно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон Цагаан хад суурьшлын бүс, Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн хөрөнгөөр барьж эхэлж буй Нүүрс баяжуулах үлдвэрийн нээлтэд оролцлоо.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ

Огноо:

,

2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл 10-р сарын 10-ны 09:00 цагаас эхэлнэ.

2024 оны 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзав

Огноо:

,

Боловсролын сайд П.Наранбаяр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзан, дээд боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ОХУ-аас Монгол Улсын иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 620 квотыг олгож байгааг Боловсролын сайд П.Наранбаяр дурдаж, Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй монгол оюутнуудын сарын амьжиргааны тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхийг хүслээ. Улаанбаатар хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн тоог нэмэн, багшлах боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарах хүсэлтийг ОХУ-ын талаас илэрхийлэв.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков Оросын Засгийн газраас гадаад иргэдэд олгож буй тэтгэлгийн тогтолцоонд өөрчлөлт оруулж байгааг хэлж, ирэх оноос Оросын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй гадаадад иргэдэд сургалтын зардал, хоёр талын замын зардал, эрүүл мэндийн даатгал, одоогийн олгож буй амьжиргааны зардлаас 5 дахин өндөр зардлаас бүрдсэн цогц тэтгэлгийг олгохоор төлөвлөж байгаа талаар мэдээллээ.

Талууд ойрын хугацаанд Монголын ректоруудын зөвлөл болон ОХУ-ын Алс Дорнодын холбооны тойргийн ректоруудын зөвлөлийн чуулга уулзалтыг зохион байгуулах болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн 14-р сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусан, өнөөдөр Улсын комисс ажиллаж, хүлээн авлаа.
 
Өргөтгөлийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр болон бусад холбогдох албаныхан өнгөрсөн 9-р сарын сүүлчээр тус сургуульд ажиллаж, ашиглалтад ороход тулгараад байсан асуудлуудыг шийдвэрлэсэн.
 
Энэ мэтчилэн ачаалал өндөртэй сургуулиудын асуудлыг шуурхай шийдвэрлэж, гурван ээлжийг бүрэн халахад шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж байна.
 
Барилгын ажлыг "БАББ" ХХК-ийн зураг төслөөр "ЮУВОКҮ" ХХК гүйцэтгэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм7 цаг 41 минут

2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл энэ сар...

Цаг үе7 цаг 54 минут

Таван шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл иргэдэд үйлч...

Цаг үе7 цаг 57 минут

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 3.9 км авт...

Улстөр нийгэм8 цаг 21 минут

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч...

Шударга мэдээ8 цаг 27 минут

ГССҮТ-ийн салбар эмнэлэгт өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг эх...

Цаг үе8 цаг 31 минут

“Өнөр” хорооллын хуучин орон сууцуудын дээвэр, фасад, ли...

Цаг үе8 цаг 34 минут

"Фүүд сити" төвөөс "Номин моторс" хүртэлх замыг ...

Шударга мэдээ8 цаг 40 минут

"Блю скай" барилгаас ууттай тарвага олдсон гэх дуудлагын д...

Улстөр нийгэм8 цаг 57 минут

Нийслэлийн 14-р сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн ...

Цаг үе9 цаг 2 минут

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Санал болгох