Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 26-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: БЗД 6-р хороо 13-р хороолол Нарны зам гудамж, 107/А, Б байрууд, Дестинейшн Монголия ХХК, Иргэн Алтанзул, Энхсайхан, МТ Баянзүрх ХХК ШТС-27, Эс Си Эм ХХК /Маргад СӨХ/ болон эдгээрийн ойр орчмоор,
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: ЧД 16-р хороо 42, 44, 45, 50-р гудамжууд, Иргэн Гомбодорж, Баттөгс, Буянхишиг, Хатанбаатар, Онги шүтээн, Хайтур ХХК-ууд, Тэгш өлзий ББН эмнэлэг, Сайн хөрш цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: ХУД 3-р хороо Хүнсний коллеж, Хаан банк болон ойр орчмоор,
⏱ 11:00-18:00 цагт: ХУД 7, 10-р хороо Яармагийн 15-22-р гудамж, Хантуул, Ази фарма, Түшээ дунд гол, УСУГ-ын худгууд
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: СХД 21-р хороо Партизан, 361-р гарам, Аргүнт орчмоор, Алтандорнод, Түмэн шувуут ХХК-ууд, Иргэн Насанжаргал, Мобикомын дэд станцаас холбогдсон айл өрх, ААН-үүд,
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱ 10:00-18:00 цагт: НД 2-р хороо Нарлаг, Наадам гудамж, Локаторын ЦА, Мера ХХК
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайн ан хийх гэж байсан иргэдийг саатууллаа
Хилийн цэргийн 0277 дугаар ангийн ... дугаар салбарын хариуцсан хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн 6 иргэн 1 автомашин, 5 морин уналгатайгаар хулгайн ан хийх зорилготойгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрчээ.
Тус ангийн хилчид дээрх хэргийг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэлээ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80 км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. Нутгийн зарим хэсгээр 10 хэмд хүрч хүйтрэх мөн цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж.
Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар мэдээллээ. Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд 15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
Архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран 11 дүгээр сарын 18-27-ны хооронд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн үзмэр нь хэсгээс бүрдэх юм. Тодруулбал,
- 1639 онд Өндөр гэгээн Занабазарын “Шар бөсийн орд” байгуулагдаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шав тавигдсанаас эхлээд Өргөө, Их Хүрээ, Нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдэж байсан үед холбогдох үзмэрүүд тавигдсан. Үүнд, Өндөр гэгээн Занабазарын хөрөг зураг, Өндөр гэгээн хийгээд Эрдэнэ зуугийн хийдийн түүхэнд зориулсан сурвалж зохиолын хуулбар, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Анхны Өргөө”, “Хүрээний нүүдэл” уран зураг, хутагтын “Ривогэжайганданшаддувлин“ хийдийн уран зураг, Их Хүрээг Сэлбийн хөвөөнд суурьшуулсан, Хүрээний хурал номын гол хэсгээс Хятад худалдаачдыг нүүлгэн шилжүүлсэнд холбогдох архивын баримтыг байрлуулжээ.
- 1924 онд нийслэл хотын Түр, Жинхэнэ захиргааны анхны дарга М.Баярын гэрэл зураг, Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрийдэх, хотын түр захиргааг жинхэнэ захиргаа болгох тухай Улсын Анхдугаар Их Хурлын тогтоол, нийслэлийн Түр Захиргааны дарга, гишүүдийг сонгож томилсныг баталсан Хороодын төлөөлөгчдийн хурлын тогтоол, Түр захиргааны дүрмийг баталсан Ардын Засгийн газрын хурлын тогтоол, Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм, Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм, Улаанбаатар хотын олон хороодын дарга нарын дагаж явах дүрмийн бичмэл болон хэвлэмэл эх, Нийслэлийн Түр, жинхэнэ захиргааны тамга, 15 дугаар хорооны захирлагын тэмдэг, Нийслэлийн хороодын төлөөлөгчдийн анхдугаар хурлын тогтоол, Хотыг сайжруулах комиссын хурлын тогтоол, хотын жинхэнэ харьяат болохыг хүсэгчид, хотын амьдралыг харуулсан баримт, гэрэл зургийг байрлуулсан байна.
- 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, Үндсэн хууль зохиох бэлтгэл ажил, Анхдугаар Үндсэн хуулийн төсөл зохиох комиссыг томилсон тогтоол, Д.Бодоо, Ж.Цэвээн нарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Анхдугаар Үндсэн хуулийг баталсан Улсын Их Хурлын тогтоол, Үндсэн хууль зохиох комиссын гишүүд болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, баталсантай холбогдох гэрэл зургийг байрлуулжээ. Үзэсгэлэн Хангарди ордны "Б" байрны нэг давхарт энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
-
Цаг үе2023/11/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
-
Шударга мэдээ2019/05/30
Замын-Үүдэд барьсан 58.8 сая долларын байгууламжуудыг ашиглаж эхэлнэ
-
Урлаг спорт2021/06/28
Өнөөдөр 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ
-
Цаг үе2020/11/03
“Goldman Sachs” групп авлигын хэргээс болж шагналт цалингаа танав