Улстөр нийгэм
Аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийв
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүү нар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймаг орон нутгийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай хамтарсан уулзалтыг цахимаар хийлээ.
Наймдугаар сарын 10-наас хойш улсын хэмжээнд баяр наадмын шинжтэй уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх, өвс тэжээл хадлан бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах УОК-ын шийдвэр гарсантай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгийн Засаг дарга нар бүрэн хариуцах тогтолцоонд шилжиж байгааг Шадар сайд онцолж хэллээ.
Есдүгээр сарын 01-нээс эхлэн өвс тэжээлийн экспортыг хориглох Засгийн газрын шийдвэр гарсан учраас дотооддоо өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж буй бөгөөд аймаг орон нутгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулан ажиллахыг тэрээр сануулсан юм.

Малын элдэв халдварт өвчин отор нүүдлээр дамжин бүс нутагт тархаж болзошгүй байгаа тул отроор явуулахыг тодорхой хэмжээнд хязгаарлах болсон тухай шийдвэр гарсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ. Мөн малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож, халдварыг хумих ажлыг эрчимжүүлж буй бөгөөд энэ хүрээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хоригложээ.
Аймгийн Засаг дарга нарын зүгээс ХАА-г дэмжих сангийн салбарыг орон нутагт байгуулах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн технологит ажлыг тасралтгүй явуулах техникүүдийг яаралтай оруулж ирэх, тариалангийн бүс нутагт отроор явуулахгүй байх саналуудыг хэлж байв.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр аймаг нийслэлийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга нарт хандсан Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ын сайд нарын хамтарсан албан даалгавар гарчээ. Энэ хүрээнд аймаг сумын түвшинд бүрдүүлвэл зохих өвс, тэжээлийн нөөцийг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэх, малын гоц халдвар гарсан бүсээс мал сүргийг вакцин, туулгалтанд бүрэн хамруулсан тохиолдолд отроор явуулах, ургац хураалтад ажиллах иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих зорилгоор Явуулын эмнэлзүйн баг ажиллуулахаар шийдвэрлэжээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа
Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.
Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав.
Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ.
Үнэлгээний дүнгээр,
-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн
-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн
-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй
-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан
-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон гишүүдийн төлөөлөл бүтээн байгуулалтын талбайн бэлэн байдал, зохион байгуулалттай танилцлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хурлын талбайн бэлтгэл, шалган нэвтрүүлэх болон шуурхай штабын зохион байгуулалт зэрэг холбогдох мэдээллүүдийг өгөв.
Хурлын талбайг өнөөдрөөс эхлэн тусгай хамгаалалтад авсан.
Зохион байгуулалтын 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


Улстөр нийгэм
Монгол Улс энэ оны эхний найман сард 622 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 9-ний байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ.
Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарын оргил үе болох 2019 онд Монгол Улс бүтэн жилийн хугацаанд 577,300 жуулчин хүлээн авч байжээ.
Харин 2026 оны наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар жуулчдын тоо 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтээс 44,823-аар буюу 7.8 хувиар давсан байна.
Ингэснээр Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байгааг энэ үзүүлэлт харуулж байна.
-
Цаг үе2021/07/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Цаг үе2024/04/03
Аргал оруулахаар гараад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ
-
Цаг үе2025/05/13
“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ
-
Цаг үе2026/04/01
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бү...
