Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Дорвитой хөгжихийн тулд зоригтой дэмжих л хэрэгтэй!

Огноо:

,

-Төрийн банк дундаж давхрагыг дэмжигч банк болно-

Дундаж давхрагын эрэлд...

Одоо сайд хийж байгаа, өмнө нь Үндэсний статистикийн хороог даргалж байсан А.Ариунзаяа Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж мэдэгдэж байв. 2019 онд танилцуулж байсан энэ тоо 2021 он гарсан ч өөрчлөгдөөгүй биз ээ. Ковид19-ын дэгдэлт дэлхий нийтийг цочроохоос ч өмнө гурван монгол хүн тутмын нэг нь ядуу байсан бөгөөд цар тахлын жилүүдэд байдал сайжирсан гэвэл үнэнээс хол зөрнө.

Гэхдээ эрхэм сайдын танилцуулсан энэ тоо өөр олон асуултыг араасаа дагуулж байгаа юм. Монголчуудын гуравны нэг нь ядуу юм бол гуравны хоёр нь юу болох вэ гэх мэт... Лав баян биш. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон “Дундаж давхрага” гэвэл бүр ч биш юм.

Энэ асуултад “Эрчим” клубт тоглож байсан ОХУ-ын хөлбөмбөгчин Артем Кулешагийн “Монголд дундаж давхрага гэж байхгүй. Эсвэл мөнгөтэй, эсвэл ядуу” гэсэн тодорхойлолт л яв цав нийцэх юм шиг. Үнэндээ амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой л бол дундаж давхрага гэж нэрлэх нь өрөөсгөл. Хүний олж байгаа орлого нь хүссэнээ авчихдаг, хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлчихдэг, ядахнаа л жилдээ нэг гэр бүлээрээ гадаад, дотоодоор зугаалчих хэмжээнд хүрч байж л “Дундаж давхрага” гэж нэрлэгдэх байх. Түүнээс бус хэн нэгний тогтоож өгсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ахиудуу цалин авсан хүн бүрээ нийгмийг чирэгч “Дундаж давхрага” гэж тодорхойлоод байж болохгүй л дээ. Тиймээс л Артем Кулешагийн тодорхойлж хэлсэн нь үнэнтэй илүү ойр очоод байгаа хэрэг.

Мэдээж үндэстний хөрөнгөтнүүд энэ нийгмийг чирэгч нь. Гэвч дундаж давхрага л хөдөлгөгч хүч нь байх ёстой юм. Хөгжилтэй улс орон бүрт нийгмийг хөдөлгөгч гол хүч нь дундаж давхрагынхан байдаг. Харин манайд бол тийм биш. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа бидний зөвшөөрч чадахгүй байгаа энэ үнэнийг шулуухан хэлчихсэн байдаг.

Тэрээр “Бидний дундаж давхаргын тухай төсөөлөл их өөр байна. 2000-аад онд бол зурагттай, хөргөгчтэй айл дундажид тооцогдож, иймэрхүү хэрэглээний энгийн үзүүлэлтээр тооцоод дундаж амьдралтай, нэн ядуу биш гэж үздэг байлаа. Харин одоо асуудалд илүү бодитой хандмаар байна. Нэг хүнд ногдож буй хүнсний тэжээллэг чанар, амьдарч буй байрных нь зай талбай, амьдралын орчин нь хэр аюулгүй байгаа тухай, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь асуудалгүй хамруулаад ажил төрлөө хийж чадаж байгаа эсэх, жилдээ ядаж ганц удаа дотооддоо, эсвэл гадаадад аялал хийж байна уу үгүй юу, хадгаламжтай байна уу гэх мэт асуудлууд тавигдана. Түүвэрчилсэн судалгааг үзэхэд л Монголд дундаж давхарга гэж байхгүй байгаа нь тодорхой болно. Энд манай иргэд хуримтлалтай юу гэсэн асуултад 71 хувь нь “байхгүй”, жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаг уу гэсэн асуултад 73 хувь нь “чаддаггүй”, байрны зээл авах боломжтой эсэх тухай асуухад 69 хувь нь “боломжгүй”, хөдөлмөрөөрөө хэдэн жилийн дараа байртай болох вэ гэсэн асуултад 63 хувь нь 20 ба түүнээс дээш жил, гадаадад сурах боломжтой юу гэсэн асуултад 94 хувь нь “боломжгүй” гэж хариулсан байна. Энэ хариултууд дундаж давхарга байхгүйг илтгэж байна. Нөхцөл байдал ийм байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга” гэсэн байдаг.

Шинэ хандлага, шинэ зорилт

Ямар боловч энэ Засгийн газар үнэнийг нуусангүй. Хөгжил дэвшил, аз жаргал, баян ядуугийн зааг ялгаа, улс үндэстнүүдийн үнэлэмжийг тооцох аргачлал үнэндээ өөрчлөгдөж байна. Ямар улсыг хөгжингүй улс гэх вэ, ямар ард иргэдийг аз жаргалтай гэх вэ гэдэг шалгуур ч үндсэндээ хэдхэн жилийн өмнөхөөс эрс ялгаатай болжээ.

Улс орны эдийн засгийг нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөөр бус, нэг хүнд бодитоор хүртээж буй баялгийн хэмжээгээр үнэлэх ёстой гэсэн санаа биеллээ олж, 100 иргэнтэй, 1000 төгрөг олоод 500 нь иргэддээ зарцуулдаг улс адилхан 100 иргэнтэй, 1000 төгрөг олсон боловч 200-г нь л иргэддээ зарцуулдаг улсаас дээгүүр үнэлэгдэх болов.

НҮБ 2012 оноос эхлэн “Аз жаргалын индекс” (дэлхийн улс орнуудыг иргэдийн орлого, амьдрах хугацаа, нийгмийн халамж, эрх чөлөө, итгэл болон өгөөмөр зан гэсэн зургаан бүлэг үзүүлэлтээр дүгнэдэг) тооцох болсон. Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд эхний дөрөвт бичигддэг АНУ, БНХАУ, Япон, Энэтхэгийн аль нь ч энэ “Аз жаргалын индекс”-ийг тэргүүлж байгаагүй. Харин ДНБ-ий өсөлтөө иргэддээ илүү нааж чаддаг, дундаж цалин, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжээр тэргүүлэгч Скандинавын орнууд толгой цохиж иржээ. Бусад улс эхний дөрвийг л харж, өсөлтийн төлөө улайрч байсан бол одоо өсөлтөө өгөөж болгоход анхаарч эхэлсэн гэж хэлж ч болох юм.

Улс орны хөгжлийг хэмжих чиг хандлага ийнхүү өөрчлөгдсөн тул улстөрчид, эрх баригчдын удирдах арга барилд ч өөрчлөлт орж байна. Улс орнууд ДНБ-ий өсөлтөөс гадна, оновчтой зарцуулалтад илүү ач холбогдол өгч, нийгмийн аз жаргалыг хангах секторуудад эерэг үзүүлэлт гаргахыг чармайж буй. Энэ бол нэг талаар жам ёсны гэж хэлж болох ч нөгөө талаар цоо шинэ хандлага, өөрчлөлт юм.

Ө.Гантөр: Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ойлголт, хандлагаа өөрчилж ирээдүйгээ зураглаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Дундаж давхаргыг дэмжих, нэмэгдүүлэх нь аль ч Засгийн газрын хамгийн чухал зорилт байдаг. Одоогийн Засгийн газар энэ чиглэлд түлхүү ажиллаж байна. Ингэхдээ иргэдэд илүү бүтээмжтэй хөдөлмөрлөх цаг, боломжийг нь гаргаж өгөх буюу амьдралын чанарыг нэмэгдүүлэх гэсэн нэг, нэгнээсээ харилцан хамааралтай асуудлыг орчин үеийн, шинжлэх ухаанч шинэлэг чиг хандлагаар цогцоор нь шийдэхийг хичээж буй.

Засгийн газраас хэрэгжүүлж буй техник, технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж иргэдийн цагийг хэмнэх, ШУА-д хуримтлагдсан мэдлэгийг эргэлтэд оруулах, шинэ мэдлэг үүсч бий болох тогтолцоог бүрдүүлэх, шинэ тутам боловч ирээдүйтэй салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах эдийн засгийн механизм ажиллуулах зэрэг нь бүгд л чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ дундаас нэг шийдвэр нь үнэхээр нүдээ, бас цагаа олсон юм. Юу гэхээр, Засгийн газраас ирэх жилүүдэд явуулах бодлого иргэдэдээ бэлэн мөнгө, тусламж өгөх бус боломж, дэмжлэг санал болгох чиглэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцолсон. Бэлэн мөнгө тараах биш, Ерөнхий сайд “Давс шиг гашуун” гэж тодорхойлсон ч хүмүүст “Чихэр шиг” сонсогдсон нэг мэдээ нь дундаж давхаргад зээл олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох  банк санхүүгийн тогтолцоог бий болгох тухай байв.

Дугуйг дахин зохиох шаардлагагүй гэдэг. Түүн шиг дахин шинээр банк байгуулж, тогтолцооны өөрчлөлтийг ч хийх гэсэнгүй. Монголын банк санхүүгийн салбарын топ-уудын нэг болох Төрийн банкийг Дундаж давхрагыг дэмжигч банк болгох зорилтыг Засгийн газар дэвшүүлээд байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан ч олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ онцолсон. Тэрээр “Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг нэг саяас гурван сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна” гэж мэдэгдсэн юм.

Дундаж давхрагыг дэмжих энэ бодлогыг ч Төрийн банк өнгөрсөн хугацаанд биелүүлж эхэлсэн. Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу энэ оны хоёрдугаар сарын 23-наас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манай улс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Төрийн банк энэхүү бодлогын хүрээнд Ажлын байрыг дэмжих зээлээр л гэхэд орон нутагт 6185 зээлдэгчид 258.4 тэрбум, Улаанбаатар хотод 2276 зээлдэгчид 152.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа юм байна.

Арилжааны нэг банк л гэхэд 411.2 тэрбум төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон нь яах аргагүй том дэмжлэг. Хамгийн гол нь энэ дэмжлэг үргэлжилж, дундаж давхрагыг дэмжих бодлогыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлэхээр болсон нь олзуурхууштай гэдгийг дахин тодотгоё. Тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдсэн байна лээ.

Үнэндээ дорвитой хөгжихийн тулд энэ мэтээр зоригтой дэмжих л хэрэгтэй юм. Тэгж байж Артем Кулешагийн “олоогүй” дундаж давхрага Монголд “мэндэлнэ”.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Огноо:

,

Швейцарийн Бургенстокт АНУ-ын талтай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн мэдэгдлийг эсэргүүцэн хэлэлцээг түр зогсоожээ.

Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ираныг Ливан дахь “төлөөлөгчдийн” үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулсан байна. Тэрбээр эс тэгвээс АНУ Ираны эсрэг дахин, илүү хүчтэй цохилт өгч болзошгүй гэж мэдэгджээ.

Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцлээ илэрхийлж, уулзалтын танхимыг орхисон байна. Улмаар 80 орчим минут үргэлжилж байсан хэлэлцээг түр завсарлуулж, Ираны тал дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ.

Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн сүлжээнд “Тэд үгээ анхааралтай сонгох хэрэгтэй. Манай зэвсэгт хүчин янз бүрийн хэлбэрээр хариу өгөхөд бэлэн байна” гэж бичсэн байна.

Одоогоор талуудын хэлэлцээ цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор /2026. 06.22/ мордлоо. 

Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно. 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.

Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн. 

Дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Огноо:

,

2026.06.22 /Даваа гараг/
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг 
13:30
УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Их Засаг
Огноо 2026-06-22

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:00
УИХ-ын даргын 2026 оны 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим 334 тоот
Огноо 2026-06-22

Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:30
УИХ-ын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим УИХ-ын дэд даргын уулзалтын
Огноо 2026-06-22

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15:30
Өргөдлийн байнгын хороо ажлын хэсэг
Танхим Их Засаг
Огноо 2026-06-22

Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16:00
УИХ-ын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим 334 тоот
Огноо 2026-06-22

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16:30
УИХ-ын даргын 2025 оны 271 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим УИХ-ын дэд даргын уулзалтын
Огноо 2026-06-22

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм19 цаг 41 минут

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Цаг үе20 цаг 11 минут

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй ...

Цаг үе20 цаг 42 минут

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сары...

Шударга мэдээ20 цаг 50 минут

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллага...

Улстөр нийгэм20 цаг 55 минут

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга ...

Цаг үе21 цагын өмнө

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Улстөр нийгэм21 цаг 8 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Цаг үе2026/06/19

Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт ...

Шударга мэдээ2026/06/19

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй...

Улстөр нийгэм2026/06/19

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэ...

Санал болгох