Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм.

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт байрлах "Гоожингийн өндөр" хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг 2014 оноос эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа аж. Тэд тухайн барилгыг нийслэлийн соёлын дурсгалт өвөөр бүртгүүлэх, эсвэл барилгыг буулгаж, дахин барилга барих зөвшөөрөл авах хүсэлтэйгээ илэрхийллээ. Тус байгууламжийг 2008 онд Баянзүрх дүүргийн, 2015 онд нийслэлийн хамгаалалтад авчээ.  Мөн 2016 онд тухайн барилгын газар болон барилгын үнэлгээ хийх Ажлын хэсэг, 2018 онд тухайн асуудлыг судлах Ажлын хэсэг гарч байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч тухайн барилгыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн М.Болормаа Хан-Уул дүүргийн Богдхан уулын Зайсан-Баруун, Зүүн ширээт рүү иргэд эрүүл мэнддээ анхаарч алхдаг. Мөн гадаадын иргэд ч алхаж байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, түүнчлэн аялал жуулчлалаа хөгжүүлэх үүднээс явган аяллын замын тохижилтод саналаа илэрхийлж, аль болох байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Чинзориг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилладаг байна. “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн CU сүлжээ дэлгүүр нь 120 салбартай бөгөөд 23 салбарын эрхийг авсан франчайз эзэмшигчдийг 24 цагаар ажиллах боломжоор хангаж өгөхийг хүслээ. Цар тахлын улмаас улаан түвшинд байгаа энэ үед ямар ч аж ахуйн нэгж 24 цагаар ажиллах боломжгүй байгаа тул халдварын тархалт буурч, энгийн түвшинд очихоор асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч хэллээ.  

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн З.Цэнгэлсайхан уран хатгамалчдыг дэмжих "Эгнэшгүй санаа" төв НҮТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тэрбээр монгол үндэстнийхээ уламжлалт хатгамлыг  хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс гар урлалын бүтээл туурвих боломжтой байрны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын холбогдох хүмүүст тохиромжтой байр судлахыг даалгав. Мөн гар урлалын бүтээлүүдээ ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэх үйлсэд амжилт хүсэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй ээлж дараалан уулзаж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ

Огноо:

,

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Огноо:

,

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.

Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 3-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны наймдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 23-25 хэм дулаан байна. 


2026 оны наймдугаар сарын 03-наас
2026 оны наймдугаар сарын 08-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв болон говийн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 05-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм5 цаг 41 минут

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа...

Шударга мэдээ7 цаг 9 минут

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Цаг үе7 цаг 14 минут

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Цаг үе7 цаг 18 минут

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Цаг үе7 цаг 21 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Цаг үе7 цаг 31 минут

Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг эрчимжүүлж ...

Цаг үе7 цаг 35 минут

Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилг...

Улстөр нийгэм7 цаг 42 минут

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувий...

Цаг үе2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Цаг үе2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Санал болгох