Цаг үе
Орчуулгын өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна
Уралдааны зорилго: Утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу халааг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд оршино.
Уралдааны хамрах хүрээ: Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхолтой бүхий л насныхан дэлхийн утга зохиолын сор болсон үргэлжилсэн үгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулж оролцоно.
Уралдаанд оролцогчид тавих шаардлага: Нэг орчуулагч хоёроос илүүгүй бүтээлээр оролцож болохоос гадна сонгосон өгүүллэг нь урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байна.
Уралдааны шалгаруулалт
Хоёрдугаар байр -1. Өргөмжлөл, 500 мянган төг.
Гуравдугаар байр -1. Өргөмжлөл, 300 мянган төг.
Тусгай шагнал - 3. Өргөмжлөл, мөнгөн шагнал
Бүтээл хүлээн авах хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл явагдана. Орчуулгын бүтээлийг МОЭ-ийн mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна.
Цаг үе
“Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Өнөр хороолол буюу Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “Иж бүрэн гудамж”-аар тохижуулна.
Өөрөөр хэлбэл, авто замаас гадна явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалтыг хийх юм.
Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зөвлөх, багийн ахлагч Вальтер Отто Франкенбергер “Иж бүрэн гудамж” төслийн уг замууд нь сургууль, цэцэрлэг ихтэй суурьшлын бүсэд хэрэгжиж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч бүх талын аюулгүй байдлыг хангасан жишиг гудамж, зам болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тус хоёр замыг энэ оны долоодугаар сарын 25-нд ашиглалтад оруулна. Өнөөдрийн байдлаар замын хашлага, трассын өөрчлөлтийн ажлыг хийж дуусаад байна. Үргэлжлүүлэн асфальтан хучилт болон зорчих хэсгийн ажлуудыг хийнэ.
Иргэдийн дунд буруу ойлголт үүсгээд буй “Муруй” хашлага бүхий хэсгүүд нь явган хүний гарцтай холбоотой шийдэл. Тодруулбал, явган хүний гарц орчимд замын хашлага өндөрсөж, зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэх юм. Энэ нь тээврийн хэрэгсэл гарцаар хэт өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой. Мөн тухайн хэсгүүдэд аюулгүйн арал, замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцээж хийнэ. Ажил бүрэн дууссаны дараа замын зохион байгуулалт илүү ойлгомжтой болно” гэв.
Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг иж бүрэн гудамж байдлаар шинэчилснээр замын чанар сайжирч, орчны тохижилт нэмэгдэн, иргэдэд ээлтэй ногоон байгууламж бүхий орчин бүрдэх юм.

Цаг үе
ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлж буй хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудыг тусгасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолын 6.3-д хууль сахиулагч бэлтгэх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийх, хүний эрхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ арга хэмжээний хүрээнд хүний эрхийн боловсролын үзэл баримтлал, агуулга, арга зүйг төрийн цэргийн болон хууль сахиулах сургалтын байгууллагуудын сургалтын үйл явцад бүрэн хэвшүүлж, ахлагч, офицер, удирдах ажилтан бэлтгэх бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусган баталгаажуулж, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах зорилгоор “Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ(103)” чиглэлийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үнэлгээ хийж байна.

Эдгээр сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж, сайжруулснаар батлан хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвших, алба хаагчдын хүний эрхийн чадамжийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Комиссын гишүүн Б.Энхболд, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, үнэлгээний багийн шинжээчид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үнэлгээний ажлын удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.
Цаг үе
Юнайтед Эйрлайнс компанийн онгоц буух үеэрээ гэрлийн шон мөргөжээ
АНУ-ын Нью-Жерси мужид зорчигч тээврийн онгоц буух үеэрээ зам дагуух гэрлийн шонг мөргөсөн хэрэг гарчээ. Холбооны Нисэхийн захиргааны мэдээлснээр, уг хэрэг орон нутгийн цагаар 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагийн орчимд болж, Юнайтед Эйрлайнсийн 169 дугаар нислэг Ньюарк хотын нисэх буудалд буух үедээ Нью-Жерси мужийн хурдны замын хажуугийн гэрлийн шонтой шүргэлцжээ.
Италийн Венец хотоос ниссэн тус Бойнг 767 онгоц мөргөлдсөн ч хэвийн газардаж, зорчигч болон багийн гишүүд гэмтээгүй байна.
Харин онгоц шонтой мөргөлдөх үед замаар явж байсан ачааны машины жолооч бага зэргийн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ. Одоогоор онгоцонд учирсан гэмтлийг шалгаж, нислэгийн багийг түр хугацаанд үүргээс нь чөлөөлөөд байна. Мөн National Transportation Safety Board болон холбогдох байгууллагууд уг хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.
-
Цаг үе2022/08/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Шударга мэдээ2023/09/06
"Жуулчин дюти фрий" ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт ца...
-
Шударга мэдээ2022/07/29
Дэлхийн нийслэл хотуудын олимпиадад оролцсон сурагчдад медалийг гардуулан өглөө
-
Цаг үе2021/12/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
