Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлэв

Огноо:

,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд хүлээн авахаар Улсын дээд шүүхийн цахим хуудсаар мэдээлсэн.

Гэвч, Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор нэр бүхий иргэний мэдээлэлд үндэслэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай Улсын дээд шүүхэд мэдэгдсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  25.8.7-д заасны дагуу явагдаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа түдгэлзэх болсныг мэдэгдэж байна гэж Улсын дээд шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох