Улстөр нийгэм
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 09-ний Лхагва гарагт хуралдах УИХ-ын байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2019.07.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл сонсох;
- Өргөдлийн байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.
4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын мэдээлэл сонсох.
5. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
- Бусад.
6. Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 16.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хаалттай.
Улстөр нийгэм
ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа
Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.
Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав.
Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ.
Үнэлгээний дүнгээр,
-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн
-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн
-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй
-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан
-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон гишүүдийн төлөөлөл бүтээн байгуулалтын талбайн бэлэн байдал, зохион байгуулалттай танилцлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хурлын талбайн бэлтгэл, шалган нэвтрүүлэх болон шуурхай штабын зохион байгуулалт зэрэг холбогдох мэдээллүүдийг өгөв.
Хурлын талбайг өнөөдрөөс эхлэн тусгай хамгаалалтад авсан.
Зохион байгуулалтын 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


Улстөр нийгэм
Монгол Улс энэ оны эхний найман сард 622 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 9-ний байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ.
Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарын оргил үе болох 2019 онд Монгол Улс бүтэн жилийн хугацаанд 577,300 жуулчин хүлээн авч байжээ.
Харин 2026 оны наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар жуулчдын тоо 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтээс 44,823-аар буюу 7.8 хувиар давсан байна.
Ингэснээр Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байгааг энэ үзүүлэлт харуулж байна.
-
Цаг үе2021/11/10
Лхагва гарагт нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүд
-
Цаг үе2020/05/19
Украины дэд сайд агсны хэргийг хэрэгсэхгүй болгожээ
-
Улстөр нийгэм2023/04/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хороодын удирдлагуудтай уулзаж байна
-
Улстөр нийгэм2025/02/04
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана
