Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

Огноо:

,

Санхүүгийн зах зээл өргөжин тэлж бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсронгуй болохын хэрээр түүнийг дагаад санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизм хувьсан өөрчлөгдөж ялган таних, тогтоон илрүүлэхэд хүндрэлтэй болж байна.

Гэвч эдгээр залилангийн схемийн нийтлэг шинж нь богино хугацаанд эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж өндөр ашиг хүртэх амлалт өгөх, гишүүнчлэлийн хэлбэрээр дороо хүн элсүүлснээр урамшлуулал авч санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зэрэг боломжийг олгодог.

Санхүүгийн залилан, луйврын цар хүрээ өргөжин тэлэх тусам хохирогчдын тоо нэмэгдэж зөвхөн анхны цөөн тооны хөрөнгө оруулагч буюу санаачлагчид ашиг орлогыг хүртдэг тул үүнээс урьдчилан сэргийлэх, богино хугацаанд илрүүлэх, таслан зогсоох тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын хувьд чухал асуудал болоод байна. 

Сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарт шинэчлэлтийг эхлүүлж, блокчэйн технологид суурилсан виртуал хөрөнгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон нь манай оронд мөн адил өргөн дэлгэрч койн/токеныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж иргэд, олон нийтээс санхүүгийн эх үүсвэрийг богино хугацаанд татах болсон.

Ялангуяа орон нутгийн иргэдийн мэдээ, мэдээллээс алслагдсан байдал, санхүүгийн хүртээмж, санхүүгийн мэдлэгийн түвшин хангалтгүй зэргийг ашиглаж тэднийг татан оролцуулах, залилах тохиолдол нэмэгдсээр байна. 

Тухайлбал, олон улсад пирамид загвартай үйл ажиллагаа явуулдаг буюу өөрийн цахим хуудсаар дамжуулан виртуал хөрөнгийн хэтэвч нээсэн хүнд түүний оруулсан анхны хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг буцаан хэтэвчинд койн/токен хэлбэрээр байршуулж өгдөг, дороо гишүүн элсүүлэх бүртээ урамшуулал олгодог, цахим хуудсан дахь мэдээлэл нь олон хэлэнд хөрвүүлэгдсэн залилангийн шинж чанартай механизмууд гарах болсон. Эдгээр этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар гишүүнчлэлээ нэмэгдүүлж байна. 

Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу бүртгэлийн үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэх бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан үйл ажиллагааг эрхэлж буй, бүртгэлийн шаардлага хангасан, Монгол Улсад бүртгэлтэй компани виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болох боломжтой юм. Гэтэл манай улсад бий болсон нэг жишээг дурдвал Platin Coin /PLC/ нэр бүхий койноор дамжуулан СЗХ-ноос албан ёсны зөвшөөрөл авсан гэж иргэдийг итгүүлж санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн, хүн элсүүлэх тутам урамшуулал олгож, хамгийн олон гишүүн элсүүлсэн хүн нь шатлал ахих зарчмаар явдаг схем юм.

Тус Platin Coin-ийн цахим хуудас нь 18 орны хэлээр орчуулагдсан бөгөөд 2016 онд домэйн /www.platincoin.com/ нь бүртгэгджээ. Үүний дараагаар домэйныг www.plcultima.com болгон шинэчилж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 9 орны хэлээр орчуулсны нэг нь Монгол хэл юм. Уг компанийн гүйцэтгэх захирал Алекс Рейнхардт нь өмнө нь SwissCoin буюу Platin Coin гарч ирсний дараахан дампуурсан понзи схемийн томоохон гишүүдийн нэг байсан гэж үздэг. Platin Coin нь Дубай, Швейцарь, Хонконг, Словени зэрэг дэлхий даяар тархсан олон тооны халхавч компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэж хэрэглэгчид үздэг байна.

Иймээс олон улсын болон зарим орны санхүүгийн зохицуулагч байгууллагаас Platin Coin, PLC Ultima нь эрсдэл өндөртэй тул хөрөнгө оруулалт хийхгүй байх, залилан мэхлэх схем байж болзошгүй учир компанийн талаарх мэдээллийг нягталж, эцсийн өмчлөгчийг тогтоох, аливаа тусгай зөвшөөрөл, бүртгэл эзэмшдэггүй тул хяналт, зохицуулалтад хамаардаггүй талаарх анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргаад байна. Мөн олон улсын  шинжээч, судлаачид, виртуал хөрөнгө сонирхогчид, хувь хүмүүс ч энэ талаар судалгаа хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. 

Иймд иргэд Та бүхэн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хүлээж болзошгүй хохирлыг бие даан хариуцахыг ухамсарлаж, холбогдох судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл цуглуулсны үндсэн дээр санхүүгийн шийдвэр гаргаж, өөрийгөө болон бусдыг залилан луйвар, санхүүгийн пирамид, эдийн засгийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлнэ үү. Platin Coin, PLC Ultima-той холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг, холбогдох бусад мэдээлэлтэй Та бүхэн доорх хаягаар орж танилцах боломжтой.

  1. https://www.financemagnates.com/cryptocurrency/regulation/germanys-bafin-warns-against-platincoin-crypto-firm/
  2. https://bitcoinexchangeguide.com/germanys-financial-authority-warns-crypto-asset-investors-against-platincoin/
  3. https://behindmlm.com/companies/swisscoin-added-to-finma-warning-list/
  4. https://ico-class-action.org/class-actions/platincoin
  5. https://behindmlm.com/mlm-reviews/platincoin-review-top-swisscoin-investor-launches-own-crypto-scam/
  6. https://myopinion.wwpa.com/post/alex-reinhardt-platincoin-scam
  7. https://behindmlm.com/mlm-reviews/platincoin-review-top-swisscoin-investor-launches-own-crypto-scam/
  8. https://ico-class-action.org/class-actions/platincoin
  9. https://lemonpress.mn/news/piramide_MGL/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.

Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.

Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.

FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ

Огноо:

,

Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.

Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Огноо:

,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.

Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.

Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2 цаг 40 минут

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдий...

Цаг үе2 цаг 43 минут

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт х...

Цаг үе2 цаг 46 минут

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жу...

Улстөр нийгэм2 цаг 48 минут

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын ү...

Улстөр нийгэм2 цаг 51 минут

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь М...

Шударга мэдээ2 цаг 56 минут

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тог...

Улстөр нийгэм3 цагын өмнө

Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна

Улстөр нийгэм3 цаг 3 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Цаг үе3 цаг 7 минут

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална

Цаг үе2026/07/21

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэл...

Санал болгох