Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Судалгаанд хамрагдсан сурагчдын 53.2 хувь нь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн байна

Огноо:

,

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай”  мэдээллийн хүрээнд тамхины хэрэглээний талаар хийсэн судалгаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. 

Тэрбээр мэдээлэлдээ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  2019 онд ДЭМБ-ын баталсан аргачлалаар “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгааг хийсэн. Судалгаагаар нийт хүн амын 24.2 хувь,  үүнээс эрэгтэйчүүдийн 43.7, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тогтмол тамхи татдаг гэсэн дүн гарсныг тодотгоод Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ, НЭМҮТ-тэй хамтран “Дэлхийн залуучуудын тамхины судалгаа-2019” Монгол Улсын тайланг эцэслэн гаргаж, тоо баримтын хуудсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс хянаж, эцэслэн баталгаажуулсан. Уг судалгаа нь залуучуудын тамхины хэрэглээний зан байдал, мэдлэг, хандлага, итгэл үнэмшлийн талаарх маш чухал мэдээллийг багтаасан төдийгүй эрүүл мэнд, нийгэм, боловсролын хөтөлбөр, арга хэмжээнд мэдээлэл өгөхөд ашиглагдах бөгөөд хэвлэгдэхэд бэлэн болсон гэж байлаа.

Уг судалгааг Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн 13-15 насны 7-9 дүгээр ангийн нийт 4.474 сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд хийсэн. Судалгаанд хамрагдсан сурагчдын 53.2 хувь, үүнээс хөвгүүдийн 63.5, охидын 42.7 хувь нь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүнийг татаж үзсэн байна. Нийт сурагчдын 6.1 хувь, үүнээс эрэгтэй сурагчдын 6.4, эмэгтэй сурагчдын 4.1 хувь нь өдөрт 6 ба түүнээс дээш ширхэг янжуур өдөр бүр тогтмол хэрэглэдэг эрсдэлтэй гарсан. Электрон тамхийг 13-15 насны нийт залуусын 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон ба бусад орны үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна. Сурагчдын 82,9 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг бол 5,4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр тамхийг үнэгүй авсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 

Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин дунджаар 13.3-15.4мг байдаг бол электрон тамхины найрлагад никотин 0,5-15.4мг агуулагддаг байна. Мөн электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга гэх мэт хортой химийн нэгдлүүд, диацетил зэрэг амт оруулагч хортой бодисууд агуулагдаж байдаг. Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн ташаа  ойлголт түгээмэл байна. Тамхинд никотины хэмжээг багасгаснаар тамхи бага хортой болдог талаар шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо олон улсын хэмжээнд байхгүй бөгөөд энэ аргыг тамхи үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүнээ олноор нь борлуулах маркетингийн нэг арга болохыг ДЭМБ-аас улс орнуудад анхааруулсан гэв.

Мөн тэрбээр, манай улсад тамхины импортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. 2018 онд нийт 2055 сая ширхэг янжуур тамхи импортолж байсан бол 2021 онд 3069 сая ширхэгт хүрч өссөн байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ-аас хамтран 2021 онд хийсэн ”Тамхины хяналтын суурь конвецын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны эдийн засгийн загварчлал”-ын үр дүнгээс харахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8,7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байгааг онцлоод тамхины хэлбэр өөрчлөгдөж, электрон, усан, халаадаг төрлүүд шинээр гарч, онлайн худалдаа  нэмэгдэж, ил задгай байрлуулж, тамхи татах сэдлийг төрүүлж, сурталчилгааны хяналтгүй орон зай бий болгож байгаа нь хяналт, зохицуулалтыг сайжруулах бодит хэрэгцээ үүсээд байна. Иймд Монгол УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөр, Эрүүл 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 136 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулахаар Эрүүл мэнд, Хүнс Хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.  Гишүүдийн зүгээс электрон тамхийг олон нийтийн газар, битүү орчинд татахыг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, тамхийг онцгой албан татварт хамруулах зэргээр холбогдох хуулийн  төслүүдийг яаралтай боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж, зургадугаар сард багтаан батлуулахад Эрүүл мэндийн яам шуурхай ажиллах нь зүйтэй гэсэн саналыг илүүтэй илэрхийлж байлаа.

Ингээд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд тамхины хэрэглээг хорих зарим арга хэмжээний тухай Байнгын хорооноос тогтоолын төсөл боловсруулсныг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган, өөрчлөн найруулж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав

Огноо:

,

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.

Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.

2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.

Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна. 

Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Огноо:

,

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. 

Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм16 цаг 13 минут

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Улстөр нийгэм16 цаг 22 минут

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Цаг үе16 цаг 26 минут

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Цаг үе16 цаг 30 минут

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Цаг үе20 цаг 24 минут

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Урлаг спорт2026/11/02

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Шударга мэдээ2026/11/02

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооц...

Улстөр нийгэм2026/11/02

Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын а...

Улстөр нийгэм2026/11/02

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэл...

Улстөр нийгэм2026/11/02

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Санал болгох