Цаг үе
Хүнс хоолны аюулгүй байдлыг хангах 5 зарчим

ХҮНС ХООЛНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 5 ЗАРЧИМ:
- Цэвэр байлга.
- Болсон, түүхий хүнсийг тусгаарла.
- Гүйцэд чана.
- Зохих хэмд хадгал.
- Аюулгүй ус, хүнс сонго.
ЯАГААД:
- Өвчин үүсгэгч бичил биетүүд бохирдсон гар, алчуур, хувцас, багаж, хэрэгсэл, хэрчих мод зэргээр дамжин хүнсийг бохирдуулдаг.
- Түүхий мах, тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетүүд бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож, улмаар бохирдуулахаас сэргийлнэ.
- Гүйцэд чанаж, болгосноор бүх аюултай бичил биетүүд устдаг. Хүнсийг 70С-аас багагүй хэмд чанаж, болгож хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.
- Бичил биетүүд 5С-аас 60С-д маш идэвхтэй үржиж, хороо ялгаруулдаг тул хоол, хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй. Зарим бичил биетүүд хөргөгчний хэмд ч үрждэгийг анхаарах.
- Хоол хүнсний орц, түүхий эд нь аюултай бичил биетэн, химийн бодисоор бохирлогдсон байж болох учир заавал угааж хэрэглэнэ.
Цаг үе
Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “Тогтоол усанд хүмүүс живсэн байна” гэсэн дуудлага, мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй байдал урьдчилан тогтоогдоод байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана
Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.2 км түшиц ханыг барьсан бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК хийж гүйцэтгэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж байна.
Ажлын явцын талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Төслийн менежер Р.Дамба “Бидний гүйцэтгэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламж нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороог хамарч буй. Уг хороод нь орон сууцны хороолол ихтэйгээс гадна хотын гол гудамж, замуудын нэг. Иймд түшиц хана угсралтын үед Сэлбэ гол дагуу байрлуулсан кабель, дулааны шугам зэрэг их хэмжээний инженерийн шугам сүлжээний байгууламжуудаас үүдэн ажил удаашрах хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар түшиц хана барих ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үлдсэн ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бетонон хийцлэлийн буюу цутгалтын ажлыг шөнийн цагаар хийж буй” гэлээ.
Түүнчлэн түшиц ханыг хийж дууссаны дараа голын голдирол тохируулга, угаагдлаас сэргийлэх хашлага хайс, чулуун бэхэлгээ хийх зэрэг ажлыг наймдугаар сарын 30-нд хийж дуусгахаар төлөвлөж байгааг НХОГ-ын Гидротехникийн хяналтын инженер Э.Одчимэг хэлж байлаа.
Тохижилтын ажлын талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Түшиц хананы ажлыг дуусахаар цаг алдалгүйгээр тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ голын түшиц хана дагуух тохижилтын ажлын зураг төсвийг Хот төлөвлөлт, судалгааны институт хийж гүйцэтгэсэн. Одоогоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвд магадлал хийгдэхээр хүлээгдэж байна. Тохижилтын ажлын хүрээнд ногоон байгууламж, амралтын хэсэг, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг иж бүрнээр хийнэ” хэмээв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 30-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Улстөр нийгэм2021/03/05
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уу...
-
Улстөр нийгэм2020/12/22
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
-
Улстөр нийгэм2024/07/31
Дунд гол дагуу үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа
-
Цаг үе2023/06/21
Өнөөдөр хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өгнө