Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ШӨХТГ: "Номин тав трейд" компанид 6.9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дах заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай мэдээллээ.

Агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК, “Дижитал концепт” ХХК-иудын “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2202000282 дугаартай зөрлийн хэрэг нээн шалгасан. 

“Дижитал концепт” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарласан болох нь тогтоогдоогүй байх тул өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин тус зөрчлийн шинжтэй үйлдэлд “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний буюу 6.991.078.000 /зургаан тэрбум есөн зуун ерэн нэгэн сая далан найман мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэлээ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ

Огноо:

,

2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ. 

“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

Огноо:

,

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.

Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.

Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.

Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.

Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм1 цаг 1 минут

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Шударга мэдээ1 цаг 3 минут

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Цаг үе1 цаг 15 минут

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Цаг үе1 цаг 20 минут

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Цаг үе1 цаг 24 минут

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Улстөр нийгэм1 цаг 29 минут

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиг...

Цаг үе1 цаг 32 минут

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлн...

Цаг үе1 цаг 35 минут

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан ша...

Цаг үе2026/06/02

"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ

Цаг үе2026/06/02

Ц.Идэрбат: Монгол, Беларусь улсын засгийн газар хоорондын комиссын V...

Санал болгох