Цаг үе
Оршуулгын үйлчилгээнд олон улсын стандартууд нэвтрүүлж байна
“Улаанбаатар буян” ХХК-иас “Бид дэлхийн хөгжлийн түүчээ” семинарыг 7 дахь жилдээ зохион байгууллаа. Тус компани 2011 оноос эхлэн компанийнхаа үйл ажиллагаанд олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO9001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS18001 стандартуудыг амжилттай нэвтрүүлж олон улсын түвшинд хүрсэн. Семинарын зорилго нь хуримтлуулсан мэдлэг туршлагаа бусдадаа таниулах, манлайлахад чиглэжээ.
Энэ удаагийн арга хэмжээнд БОАЖЯ, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, оршуулгын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Арга хэмжээний үеэр “Улаанбаатар буян” компани Монголын мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоонд гишүүнээр элсэх, Хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Оршуулгын үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлснээр экологид ээлтэй, цэвэр, аюулгүй орчин бүрдүүлнэ. Тиймээс “Улаанбаатар буян” ХХК 2010 онд гараагаа эхэлж, 2012 онд олон улсын стандартын байгууллагаас аудит хийж цаашид олон улсын стандартын шаардлагуудыг бүрэн хангаж ажиллах эхлэлээ зөв тавьсан гэж үзээд анх батламжилж эхэлсэн юм. Үүнээс хойш жил бүр олон улсын стандартын байгууллагаас тогтмол аудит хийж батламжилж гэрчилгээ олгож байна.
Энэ үеэр Стандарт хэмжилзүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний газрын дарга Г. Өнөржаргалаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр, “Манай улсын хэмжээнд зайлшгүй хөндөх, цаашид шийдвэрлэвэл зохих сэдэв хөндсөн арга хэмжээ болж байна. Үйлчилгээний тэр тусмаа оршуулгын үйлчилгээний байгууллага үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг хэрэгжүүлээд зогсохгүй өөрсдийн туршлагыг бусад ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад сурталчлан таниулж байгаа нь чухал.
Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, газар зохион байгуулалт гээд олон асуудал тулгамдаж байдаг. Тиймээс хамгийн оновчтой шийдэл нь оршуулгын үйл ажиллагаанд уламжлалт зан заншил, дэг жаяг, олон улсын жишигт нийцүүлсэн үндэсний стандартыг бий болгон нийтээр дагаж мөрдөх явдал юм” гэлээ.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Шударга мэдээ2024/03/29
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно
-
Цаг үе2024/05/08
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруула...
-
Цаг үе2020/06/09
Их Петрийн гайхамшигт хотоор...
-
Улстөр нийгэм2025/06/19
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо
