Цаг үе
Төрийн банк “Санхүүгийн боловсрол олгох” сургалтыг зохион байгууллаа
Төрийн банк “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон улс орон даяар өрнүүлж ирсэн. Энэ жил тус аяныг “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж буй 500 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан 2023 оны 3 дугаар сарын 22-ны 11:40 цагт нэгэн зэрэг 21 аймаг, 330 сумын 395 ЕБС, МСҮТ, Их дээд сургуулийн 24,347 оюутан, сурагчдад Санхүүгийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.
“Дэлхийн мөнгөний долоо хоног 2023” аян нь Дэлхий даяар тогтвортой хөгжлийн чиг хандлага руу чиглэгдэж байгаатай холбоотойгоор хувь хүний санхүүгийн зан үйл нь зөвхөн түүний санхүүгийн ирээдүйд төдийгүй байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь чухал болохыг онцлон, энэ тухай мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.
Дэлхий даяар жил бүрийн 3 дугаар сард зохион байгуулагддаг энэхүү аян нь залуучуудыг бага наснаас нь санхүүгийн мэдлэгтэй болгож, зөв шийдвэр гаргах, сайн сайхан байдалд хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйлийг эзэмшүүлэхийг уриалан, сурталчлах зорилготой билээ. Анх 2012 онд Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 176 орны 53 сая хүүхэд, залуучуудыг хамарсан өргөн цар хүрээтэй аян юм.
Төрийн банк
Цаг үе
Бичил тээврийн хэрэгслийн осол хоёрхон сарын дотор 1235-д хүрчээ
Цаг үе
Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослын улмаас 232 бага насны хүүхэд амь насаа алдсан байна. Усанд эндсэн шалтгааны дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унасан зэргээс үүдэлтэй байна.
Иймд:
- Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
- Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Цаг үе
"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн талаар хэвлэлийн хурал 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр боллоо.
Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн багийнхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
Энэ жилийн онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урттай 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрт зориулан бүтээсэн дижитал контент тус дэлгэцээр тасралтгүй дүрслэгдэж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, орчинд нь бүрэн автан мэдрэх боломжтой байна. Мөн дуугаралтын хувьд Cinematic Orchestral системийг ашигласнаар хөгжмийн орон зайн мэдрэмж, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү бодитоор хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл, орон зайн дуугаралт нэгэн зэрэг хослуулах юм.
Тус фестиваль наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолт нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох visual art буюу таван мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах хөгжмийн үдэшлэг юм. Энэ жил TIME буюу Хүннүгийн үеэс хойших таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулж, үзэгч сонсогчдыг 2000 гаруй жилийн цаг хугацаагаар аялуулахаар төлөвлөжээ.
Мөн COP17 хурал Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан "Нэг тасалбар -Нэг мод -Нэг өв" санаачилгыг эхлүүлсэн байна. Санаачилгын хүрээнд Хархорум төгөл бүтээх аж.
Фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн арга хэмжээ зохион байгуулахөөр төлөвлөсөн байна. Үүний нэг болох бүтээлч соёл, түүх, худалдаа наймааг агуулсан Bazaar төсөл маргааш буюу наймдугаар сарын 11-нд эхэлнэ. Уг арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы дэргэд 10 өдрийн турш үргэлжилнэ. Өдөр бүр өөр агуулгатай байх аж.
-
Улстөр нийгэм2025/01/08
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан
-
Шударга мэдээ2025/10/17
Туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөв
-
Шударга мэдээ2020/06/06
Захиалгат нислэгээр 219 ламхайг эх оронд нь авчирна
-
Улстөр нийгэм2024/11/05
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах...


