Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол- Оросын хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэнэ

Огноо:

,

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссын” Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны  дэд комисс”-ын 15 дугаар хуралдаан Бүгд Найрамдах  Буриад Улсын Улан-Удэ хотноо  боллоо.

Тус  хуралд Монгол Улсын  Засгийн газрыг төлөөлж , УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга  Х.Булгантуяа, ОХУ–ын  Засгийн газрын төлөөлж, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач нар оролцож,  даргаллаа.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан  дэд комиссын хурал гурван жил тасраад байсан юм. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд маш чухал энэ хурал дахин хуралдаж, 14 дүгээр хуралдааны үр дүнг хэлэлцэж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хил орчмын үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын  харилцаа хамтын ажиллагааны талаарх өргөн сэдвээр хэлэлцэж байгаадаа талууд өндөр ач холбогдол өгч байгааг онцолсон юм.

Хурлыг даргалагч  УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа  хэлэхдээ “ Монгол-  Оросын худалдаа эдийн засгийн эргэлт 2.7 тэрбум доллараар хэмжигдэж байна.  Энэ тоог өмнөх онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн. Монголын талын гол худалдаа бензин шатахуун байна.  Манай улсын экспортын 90 хувь нь БНХАУ –д гарч байгаа ч иргэд хоорондын зорчих хөдөлгөөн ОХУ –тай хил залгаа боомтуудаар илүү их байдаг.  Иймд боомтын сэргэлтийг эрчимтэй өрнүүлж,  харилцан ашигтай  эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ. Нэг талын боомт гэж байхгүй. Хоёр талын боомт гэж бий. Тиймээс хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд  хоёр талын хүчин чармайлт чухал гэдгийг онцоллоо.

ОХУ-тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлуудыг түргэтгэх, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа боомтуудын шинэчлэлийн ажлыг наашлуулж өгөхийг хүслээ. Мөн  Монголын боомтуудын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгааг  тодотгосон юм.

Тухайлбал  Боршоо боомтын бүтээн байгуулалт 98 хувьтай, Алтанбулаг боомтын барилга, байгууламжийн ажил 60 хувьтай байна. Монголын тал ОХУ –тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй  өрнүүлж байна. Энэ зун зарим боомтын бүтээн байгуулалт эхлэхээр төлөвлөгдсөн “ гэдгийг онцоллоо.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач хэлэхдээ “Монгол Улс  боомтын асуудал эрхэлсэн сайдтай болсонд талархаж байна. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны маш чухал гүүр бол боомтын хөгжил. ОХУ  ч  цар тахлын амаргүй үед Монгол Улстай хил залгаа боомтоо өргөтгөн шинэчлэх ажлуудыг эрчимтэй хийсэн. Тээвэр логистикийг хөгжүүлсэнээр худалдаа эдийн засгийн харилцаа  хамтын ажиллагаа улам өргөжинө. Мөн иргэд хоорондын харилцаа ч  чухал нөлөөтэй. Тиймээс ОХУ –ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлсэн. Энэ жилээс 600 оюутан суралцуулахаар квот  тогтоосон.  Мөн Оросын тал Монгол Улсаас ноос ноолуур, мах махан бүтээгдхүүн болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн импортлон авч,  барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн  зэрэг  бүтээгдэхүүн экспортлоно. Түүнчлэн боомтын үйл ажиллагааг сэргээсэнээр иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж үзж байгаагаа  хэллээ.  

“Бүс  нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс”-ын 15 дугаар хуралдаанд  Монголын талаас  Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баян- Өлгий аймгийн засаг дарга нар, Эрүүл мэндийн яам, Гадаад хэргийн яам, Гааль, Татварын байгууллагууд болон Боомтын Үндэсний хорооны төлөөлөл оролцсон юм. ОХУ–ын талаас  ОХУ–ын  Эдийн засгийн хөгжлийн яам, Буриадын Бүгд Найрамдах улсын засгийн газрын төлөөлөл болон хоёр улсын бизнес эрхлэгчид оролцлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.

Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.

Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ

Огноо:

,

Энэ оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд “Баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.  
 
Уг иргэн нь тухайн барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ.

Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 21-ний Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох