Цаг үе
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт болно
Асуудлаас асуудлын хооронд эргэлдэх биш асуудлаас шийдлийг эрэлхийлэх шинэ чиглэл Шийдлийн сэтгүүл зүйн практик сургалт 2023 оны тавдугаар сарын 19-ний 09.00-17.00 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно. ”Асуудлаас шийдэл рүү” сургалтыг "Шийдлийн сэтгүүл зүйн судалгааны төв" олон улсын байгууллагын сургагч багш Жэй Марлон Карр удирдан явуулна.
Нийгмийн хариуцлагын үүднээс, мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, АТГ, МСНЭ хамтран сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, энэ салбарыг сонирхдог хүн бүрд нээлттэй. Постер дээрх QR кодыг уншуулаад бүртгүүлэх боломжтой юм.

Цаг үе
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна.
Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219.400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ. Үүнийг задалбал,
• АИ-92 автобензин – 83,600 тонн
• Дизель түлш – 134,240 тонн
• АИ-95 автобензин – 1560 тонныг тус бүр захиалжээ.
Мөн БНХАУ-аас нийт 11200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм.
2025 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23484 тонн АИ-92 автобензин, 81600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3795 тонн тус тус орж ирээд байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Цаг үе
Гарцаар зам гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Цаг үе
Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна
Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж:
- Гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
- Хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
- Гэрлийг олон цагаар асаахгүй байх
- Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
- Халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
- Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Цаг үе2022/06/07
Нийслэлийн 16 байршилд дугуйн зам шинээр тавина
-
Цаг үе2023/02/27
Зохиолч Д.Хүүгийн “Батмөнх Даян хаан” номын нээлт болно
-
Улстөр нийгэм2023/11/01
Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд “Шударга ёсны клуб” байгуул...
-
Цаг үе2025/11/06
Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүй...
