Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны наймдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
2023 оны наймдугаар сарын 05-наас наймдугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5, 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 35-40 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Цаг үе
Оклахомад хүчтэй хар салхи дайрч, орон сууцнууд сүйдэв
АНУ-ын Оклахома мужийн Энид хот орчимд 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны оройн цагаас эхэлсэн хүчтэй аадар бороо, салхины улмаас торнадо буюу хар салхи үүсч, шөнөдөө оргилдоо хүрэн орон сууц, дэд бүтцэд их хэмжээний хохирол учрууллаа.
Шуурга оройн 18:00 цагийн орчмоос эхлэн ширүүсч, 20:00–22:00 цагийн хооронд торнадо үүссэн бөгөөд богино хугацаанд байшингуудын дээврийг хуулж, цахилгааны шугамуудыг унагаан, зам харилцааг тасалдуулсан байна. Энид хотын зарим хороололд айлууд ноцтой эвдэрч, оршин суугчид гэртээ гацсан нөхцөл үүссэн тул аврах багууд шөнийн турш газар дээр нь ажиллаж, хаалга хаалгаар шалгалт хийж эхэлжээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй ч хэд хэдэн хүн хөнгөн гэмтэл авсан байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний байдлаар аврах ажиллагаа үргэлжилж, нурангид дарагдсан байж болзошгүй иргэдийг эрэн хайх, цахилгаан, замын саадыг арилгах ажил хийгдэж байна.
Шуурганы замд АНУ-ын Агаарын цэргийн хүчний Вансын нисэх хүчний бааз өртсөн бөгөөд баазын удирдлага нийт бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Урьдчилсан байдлаар ноцтой хохирол бүртгэгдээгүй байна.
Цаг уурын байгууллагуудын мэдээлснээр, тус бүс нутагт цаг агаарын тогтворгүй байдал үргэлжилж, 2026 оны дөрөвдүгээр сарын 24–26-ны хооронд дахин хүчтэй шуурга, мөндөр, салхи үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
АНУ-ын төв хэсгийг хамарсан энэхүү цаг агаарын үзэгдэл нь халуун, чийгтэй болон хүйтэн, хуурай агаарын урсгал мөргөлдсөнөөр үүссэн бөгөөд хаврын улиралд эл бүс нутагт давтамжтай тохиолддог ч энэ удаагийн шуурга богино хугацаанд эрчимжиж, хохирлын цар хүрээг нэмэгдүүлсэн байна.
Цаг үе
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн зохион байгуулж байна. Тооллого ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Цаг үе
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Үүнийг шийдвэрлэх зорилгоор эвдрэл, гэмтэлтэй уулзвар, замуудад ус шингээн зайлуулах сайжруулсан замыг хийж байна.
-
Цаг үе2021/06/08
“Акашагийн мэдээлэл” буюу зөн билгийн орчин...
-
Цаг үе2022/04/13
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулна
-
Урлаг спорт2021/12/08
Спортын салбарын шилдгийг шалгаруулдаг "Бөртэ чоно" ёслолын ажиллагааг...
-
Улстөр нийгэм2023/04/26
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
